



















Японы "SkyDrive" компани "нисдэг автомашиныхаа" анхны туршилтын нислэгийг Токио хотод мягмар гарагт хийлээ. Тус компани нисдэг таксины үйлчилгээгээ Японы зарим бүс нутагт 2028 он гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
"Mitsubishi Estate", "Kanematsu" корпорацуудтай хамтран явуулсан туршилтын үеэр зайнаас удирддаг уг жолоочгүй нисэх төхөөрөмж Токиогийн булан дээгүүр гурван минут орчим нисэж, 150 орчим метрийн зайг туулсан байна.
"SD-05" загварын уг цахилгаан хөдөлгүүрт "нисдэг автомашин" нь 12 сэнстэй бөгөөд гурван хүний суудалтай, нэг удаагийн цэнэглэлтээр 15-40 км зайг туулах чадалтай байна. Хэмжээний хувьд авсаархан, хөнгөн тул энгийн нисдэг тэрэг шиг том талбай шаардахгүйгээр олон байршилд газардах боломжтойг хөгжүүлэгч компани онцолжээ.

Тус компани мөн нисдэг автомашины нислэгийн хяналтын төв болон зорчигчдыг бүртгэх терминалыг танилцуулсан байна. Уг терминал нь нүүр царай таних технологид суурилсан автомат бүртгэлийн системээр тоноглогдсон аж. Үзүүлэх нислэг болон терминалын үйл ажиллагааг танилцуулах ажил ирэх бямба гараг хүртэл үргэлжлэх ажээ.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
Нисдэг автомашиныг таксинд нэвтрүүлснээр замын түгжрэл болон нийтийн тээврийн хэт ачааллыг бууруулахад ихээхэн нэмэр үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. "SkyDrive" компани өнгөрсөн онд Осака хотноо болсон Дэлхийн үзэсгэлэнгийн (World Expo) үеэр мөн үзүүлэх нислэг хийжээ.
2030 оноос хойш нисдэг автомашины үйлчилгээний үнэ таксины үнээс ойролцоогоор хоёр дахин бага, магадгүй бүр түүнээс ч хямд болох боломжтойг "SkyDrive" компанийн гүйцэтгэх захирал Томохиро Фүкүзава хэлжээ. "Нисдэг автомашин нь таксинаас 4-5 дахин хурдан тул цаг хугацаа хэмнэх давуу талтайг нь бодвол иргэд энэ үнийг боломжийн гэж үзнэ. Тиймээс энэхүү үйлчилгээ богино хугацаанд зах зээлд нэвтэрнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн тэрбээр ярьсан байна.









