



















XIV зууны үед хамаарах цагаан хөх шаазан эдлэл их хэмжээгээр тээвэрлэж явсан хөлөг онгоцны үлдэгдэл Сингапурын эрэг орчмоос олдсон нь Монголын эзэнт гүрний үе дэхь Хятадын гар урлалын түүхийг шинээр харуулж байгаа аж.

Хятадын эргээс одоогийн Сингапур буюу тухайн үеийн Темасек сууринг чиглэн явж байсан, 650 орчим жилийн өмнө бүтээгдсэн уг хөлөг онгоц Юань гүрний үеийн шаазан эдлэл их хэмжээгээр тээвэрлэж явж байжээ.
Далайн археологич Майкл Флекерийн ахалсан баг дөрвөн жилийн турш ажиллаж, XIV зууны үеийн уг хөлгийн ачааг амжилттай гаргаж авсан байна.
Археологичид нийт 3.5 тонн орчим шавар хагархайг илрүүлснээс 136 кг нь Юань гүрний үеийн нарийн хийцтэй, цагаан хөх шаазан эдлэлүүдийнх байжээ. Хэдийгээр хөлөг онгоц живсэн газар гүехэн устай байсан ч далайн хүчтэй урсгал, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас судалгааны баг сард ердөө нэг удаа шумбах боломжтой байв.
Хөлөг онгоцны их бие ихээхэн сүйдсэн байсан боловч Дундад зууны эхэн үед өргөн ашиглаж байсан Хятадын "жанк" төрлийн дарвуулт онгоц байсан гэж судлаачид үзэж байгаа ажээ.
Олдворуудын дунд дөрвөн сарвуутай луу, удвал цэцгээр хүрээлсэн галт шувууг дүрсэлсэн шаазан эдлэлүүд байгаа аж. Ялангуяа нугас бүхий бадамлянхуа цэцэгтэй цөөрөмний дүрсэлсэн эдлэлүүд олдсон нь хөлөг онгоцны живсэн хугацааг тодорхойлоход чухал үүрэгтэй байжээ. Энэхүү хээг Юань гүрний Тугтөмөр заяат хаан (1328-1332) зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулж ашиглахыг тушаасан байдаг ч түүний хаанчлал дууссаны дараа худалдааны зориулалтаар олноор үйлдвэрлэх болсон юм.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/03/02/1000029405.mp4
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4
Судлаачдын үзэж буйгаар, Улаан алчууртны бослогоос үүдэж эзэн хааны шаазангийн үйлдвэрүүд хаагдсан, мөн 1368 онд Юань гүрэн мөхөж, Мин гүрний эхэн үед гадаад худалдааг хориглосон зэргээс үзэхэд уг хөлөг онгоцыг 1320-иод оны сүүлээс 1371 оны хооронд живсэн байх магадлалтай гэж тогтоожээ.

Юань гүрний шаазан эдлэл нь тухайн үеийн Евразийн язгууртнуудын хамгийн ихээр хүсэмжилдэг эд байсныг Лондонгийн их сургуулийн профессор Шейн МакКосланд онцолжээ. "Энэ бол зөвхөн ахуйн хэрэглээний бус түүний гэрэлтсэн тунгалаг байдал, ер бусын хатуу чанар нь хүмүүст "шидтэй" мэт санагддаг байсан. Тэр ч байтугай хортой хоол хийвэл шаазан хагардаг гэсэн домог яриа хүртэл байсан нь хаадын аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцдэг байв" хэмээн ярьсан. Мөн уг олдвор нь тухайн үеийн худалдааны сүлжээний цар хүрээг тодорхойлж байна. Персээс (одоогийн Иран) гаралтай кобальт будгийг ашиглан Хятад дархчуудын урласан эдгээр шаазанг Монголчуудын эрхшээлд байсан далайн болон эх газрын Торгоны замаар дамжуулан дэлхий даяар түгээдэг байж. Профессор МакКосланд Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд нь урлаг, технологийн томоохон дэвшил байсныг дурдаад, эдгээр олдвор нь Монголчуудыг зөвхөн "байлдан дагуулагч" байсан гэх өрөөсгөл ойлголтыг няцааж буйг онцолсон байна.
Уг хөлөг онгоц Хятадын зүүн эргийн Чуанжөү боомтоос хөдөлсөн байх магадлалтай бөгөөд энэхүү нээлт нь 14 дүгээр зууны үеийн Темасек буюу одоогийн Сингапур нь бүс нутгийн худалдааны томоохон зангилаа газар, чинээлэг суурин байсныг гэрчилж буйг археологич М.Флекер хэлсэн. Уг судалгааны талаарх өгүүлэл 2025 оны зургаадугаар сард "Journal of International Ceramic Studies" сэтгүүлд нийтлэгджээ.










