




















Хөрөнгө оруулагчдын нэг харгалздаг зүйл нь тухайн орны эдийн засагт төрийн оролцоо хэр байна гэсэн нэг үзүүлэлт юм. Эдийн засагт төрийн оролцоо ямар байж болох вэ гэсэн асуултад дэлхийн томоохон эдийн засагчид бүрэн хариулт өгсөн. Харин манай улс зах зээлийн эдийн засагт шилжин ороод 20 жил боллоо. Шилжилтийн эхэн үед төрийн оролцоог багасгах оролдлого хүчтэй хийгдэж байсан бол 20 жилийн дараа эсрэгээр эргээд байна. Эдийн засагт төр хэт оролцох нь хэнд гэхээр улс төрчдөд л ашигтай эсвэл төрийн машинаар баяжигсдад ашигтай байгаа нь тов тодорхой болсныг бид өөрсдийн амьдрал дээр нотолж гаргалгааг нь гаргаж байна. Түүнчлэн ШӨХТГазрын дарга О.Магнайгийн явуулж буй бодлого зөв үү? гэсэн асуулт ч гарч ирж болох юм. Ингээд аугаа хөрөнгө оруулагч Жон Темпелтоны намтарыг уншиж стратегиас нь суралцана уу.
ХАМГИЙН АГУУ ШИНЖЭЭЧ
Нэрээр нь нэрлэсэн маш олон хандивын сан бүхий дэлхийд алдартай группын үүсгэн байгуулагч, тэрбумтан, санхүүгийн магнат ноён Жон Темплетон 96 насыг зоогложээ. Тэрээр өндөр настай байхдаа ч маш сайхан харагддаг, ихэнх цагаа шашны болон тусламжийн үйл хэрэгт зориулахын зэрэгцээ идэвхтэй хөрөнгө оруулагч байсан. Энэ хүнийг харилцан уялдаатай хөрөнгийн даяаршсан байгууллагын жинхэнэ гишүүн хэмээн нэрлэдэг. Түүний байгуулсан сан дэлхийн хэмжээнд амжилттай хөрөнгө оруулалтыг эхлүүлж, зах зээлийн шинэ замыг зааж өгсөн. Үнэн хэрэгтээ хөрөнгө оруулагчдаас хэн нь ч Темплетоны санаанд багтаж байсан шиг их хэмжээний хөрөнгийг ойлгох хүртлээ гадаадад хөрөнгө оруулалт хийх тухай огт санаагүй байсан юм.
Темплетон даяаршсан хөрөнгө оруулалтын ертөнцөд нэрээ дуурсганаас гадна үл хамаарах хөрөнгө оруулалтын стратегийг үүсгэгч гэдгээрээ алдартай. Хөрөнгийн зах зээлийн тоглогчдод өгдөг түүний стандарт зөвлөмж нь дараах агуулгатай: “Унах үед нь худалдан ав, өсөх үед нь худалд”. Түүнчлэн Темплетон тухайн аргыг уналтын дээд цэгтээ хүрсэн улс болон компанийг тусгайлан сонгож эсвэл түүний хэлдгээр “хамгийн их гутралын цэг“-ийг ашиглан “онцгой” хэмжээнд хэрэглэсэн байдаг. Темплетоны төлөвлөлтийг түүний хэлсэн дараах үг маш сайн тодорхойлсон: “Хамгийн их гутралын үе бол худалдан авах хамгийн сайн цаг, харин хамгийн их өөдрөг үе нь худалдах хамгийн сайн цаг” гэж.
Өнгөрсөн зууний сүүлийн жилийн нэгдүгээр сард нэр хүндтэй “МONEY” сэтгүүлд Темплетоныг үнэт цаас сонголтын энэ зууны хамгийн агуу шинжээч байх боломжтой гэж бичсэн байдаг. Темплетон бол өөрчлөлт, олон талт үзлийн төлөө тууштай зүтгэгчдийн нэг яах аргагүй мөн. Чөлөөт өрсөлдөөн, сахилга баттай хөдөлмөрийг магтагч Темплетон нь дэлхийн санхүүгийн төдийгүй нийгмийн болон шашны үйл ажиллагааны хүрээнд маш тод бөгөөд чухал нэгэн билээ. Заримдаа түүнийг уламжлалт тэмцэгч, босогч мэтээр хардаг боловч энэ нь түүний санааг зовоодоггүй байжээ.
Түүний бичсэн, хянасан хэдэн арван номын нэг болох “The Humble Approach” буюу “Багаас ахихуй” номондоо Темплетон “Хуучинсаг үзэлтэн түүхийн баатар болох нь ховор байдаг” гэж бичсэн байдаг. Амьдралынхаа бүхий л хугацаанд Темплетон өргөн хүрээтэй үзэл бодол, атгаг санаагүй байх үндсэн зарчимдаа үнэнч байсан ба тэр ямагт шинэ замыг эрэлхийлээгүй бол түүний өөрийнх нь баталснаар энэ олон зорилгодоо хүрэхгүй байх байсан юм.
Жон Темплетон 1912 оны 11 дүгээр сарын 29-нд Теннеси мужийн бяцхан хот Винчестерт ядуу гэр бүлд төржээ. Тэрээр Йелийн их сургуульд суралцаж байхдаа эдийн засгийн маш хүнд хямралыг даван туулах, дэндүү харгис нийгэмд дасан зохицох зайлшгүй шаардлагатай тулгарсан. Гэхдээ 1934 онд сургуулиа төгсөхдөө дамжааныхаа шилдэг оюутан болсноор барахгүй Оксфордын Беллиол коллежид үргэлжлүүлэн суралцах эрхтэй болж улмаар уг коллежийг хууль зүйн ухааны эрдмийн цолтой дүүргэжээ.
Темплетон 1937 онд өөрийн ажлын гараагаа Уолл Стрийтэд эхлүүлсэн. Түүний амжилтын цаг нь 1939 онд Европт эхэлсэн дэлхийн II дайны үетэй давхцан цохилж байсан юм. Эзнээсээ 10000зээлсэнТемплетон1зээлсэнТемплетон1 буюу түүнээс бага үнэтэй зарагдаж байсан багахан хөрөнгөтэй компаниудын хувьцааг худалдаж авсан. Энэхүүү эрсдэлтэй үйлдэл нь (энэ тухай цаашид илүү тодорхой гарна) тун гарамгай амжилтыг үзүүлж зээлээсээ 4 дахин их ашиг авчирчээ. Темплетон 1954 онд өөрийн Templeton Growth, Ltd гэсэн томоохон санг зах зээлд гаргасан. Энэ үеэс эхэлсэн хүчтэй хөрөнгө оруулалтын үр дүнд оруулсан 100 000$ бүр нь 1999 он гэхэд 55 сая доллар болж өсчээ.
Темплетоны амжилтын түүхийн хамгийн шилдгийн тоонд түүний анхны үйлчлүүлэгчдийн нэг болох Лэрө Паслэгийн хувь заяа зүй ёсоор багтдаг. Энэ хүн 1954 онд Темплетонд 65 мянган долларийг дараагийн хөрөнгө оруулалт болгох санал тавьсан нь 40 жилийн дараа түүний хөрөнгө 37 сая доллар болж өссөн. Темплетон өөрийн нэрээр нэрлэгдсэн төрөл бүрийн сангуудаа 1992 онд “Franklin Group”-д 440 сая доллараар заржээ. Өнөөдрийн байдлаар “Тempleton Group”-н нийт актив 25 тэрбум ам.доллар болсон. Сүүлийн үед группын сан хөрөнгө оруулагчдын дасал болсон тийм гайхалтай үр дүнг үзүүлэхгүй байгаа нь зарим талаараа Ази дахь эдийн засгийн зогсонги байдалтай холбоотой гэж үздэг.
Темплетон нь Британийн харъяат, Багамийн арлуудын Нассау-д байртай, хувьдаа хэдэн сая долларын хөрөнгөтэй байжээ. Их Британийн хатан хаан II Елизавет 1987 онд түүний олон тооны ялангуяа нийгмийн болон тусламжийн үйлсэд гаргасан амжилтынх нь төлөө түүнд баатрын титэм гардуулсан. Тэдгээрийн нэг нь “Oюуны шинжлэх ухааны хөгжлийн төлөө” байгууллага Темплетоны шагналыг дагалдуулан 1 сая ам.доллар олгодог бөгөөд 1972 оноос эхлэн жил бүр Лондонд шагналыг гардуулдаг юм. (2012 онд уг шагналыг Далай ламд олгосон)
Темплетон 1987 онд 250 сая долларын хөрөнгөтэй “John Templeton Foundation” санг үндэслэн байгуулжээ. Тус сан жилд ойролцоогоор 40 сая долларыг ихэвчлэн шинжлэх ухаан, шашны хамтын ажиллагааг дээшлүүлэхэд зориулсан төсөл, ном, сургалт, дамжаа гэх мэт зүйлд зарцуулдаг.
2007 оны намар Темплетон Лондонд MONEY SHOW арга хэмжээнд оролцохдоо дэлхий дахинд болж буй улс төр эдийн засагтай холбоотой нэлээд олон асуултад хариулт өгсөн. Энэхүү шоуны бичлэгийг үзсэн Investment U-н захирал болон Forecasts &Strategies хөрөнгө оруулалтын сэтгүүлийн ерөнхий редактор, алдарт эдийн засагч Марк Скаузэны (Эдийн засгийн эдүүгээчилсэн замнал ном нь Баабарын орчуулгаар орчуулагдсан) хэлснээр түүний зарим хариулт нь үнэхээр цочирдмоор байсан гэдэг.
Ялангуяа, Темплетоны хэлсэн терроризм бол “ноцтой заналхийлэл” биш, Уоллстрийт дэх санхүүгийн хэрүүл шуугиан, Sarbanes-Oxley-н хуулийн төслийн түүхийг “бизнесийн том асуудал” гэж үзэхгүй гэсэн мэдэгдэл байсан. Үнийн өсөлт Темплетоны санааг огт зовоодоггүй, алтны зах зээлийг тэр “бух” гэж үздэггүйгээс гадна долларын хямрал болох болно гэдэгт итгэдэггүй. Темплетон эдийн засгийн өсөлтийн хэтийн төлвийн хувьд амьдралын төвшин буурахгүй, харин ч энэ зууны төгсгөлд магадгүй 100 дахин өснө гэж үздэг. Түүнийхээр бол ганц аюул нь “гэтэж буй социализм” буюу дэлхий дээрхи бизнесийг төр зохицуулах явдал гэжээ.
Скаузен Темплетонтой нэг бус удаа уулзаж байсан, тэрээр түүнийг ямагт “үл эмчлэгдэх өөдрөг үзэлтэн” гэж баталдаг. Гайхалтай сайхан ирээдүйн талаархи түүний төсөөллийг ямар ч 9 сарын 11-ний үйл явдал, ямар ч төсвийн алдагдал, ямар ч үнийн өсөлтийн тухай сүүлийн үеийн мэдээлэл няцааж чадахгүй. Үүнтэй холбоотой Ж.П.Морганы хэлсэн үгийг санавал, АНУ-руу “баавгайн” харцаар хандсан хүн эцсийн эцэст дампуурах л болно гэсэн байдаг. Түүнчлэн хүмүүсийн амьдрал бол богино хугацааны үзэгдлүүдийг хуримтлуулсан урт хугацааны үзэгдэл л байдаг.
Иймээс өнөөдрийн хөрөнгө оруулагчдад сүүлийн 5 жилийн дүнгээр сангийн зах зээлийн орлого “хаашаа ч үгүй болох”, худалдааны өсөлт болон төсвийн алдагдал дээд цэгтээ хүрсэн, үнийн өсөлтийн дарамт ихэссэн, түүгээр ч үл барам алан хядах халдлага, байгалийн гамшиг зэрэг асуудлыг авч үзэхгүй байх нь хэтэрхий ярвигтай. Уоллстрийтийн хувь заяа дахин хэзээ тааламжтай болох тухай асуултанд хариу авахын тулд Темплетоны санхүүгийн “ноу-хау”-н хичээлийг судлах, тэвчээртэй байхыг Скаузен хөрөнгө оруулагчдад зөвлөдөг. Тэрээр Темплетоны олон арван жил хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан боловсруулсан санхүүгийн үл хамаарал ба амжилтын томъёоллыг хэлж өгдөг. Энэ томъёолол нь 5 үндсэн стратегитай.

Стратеги 1: Тооцоолсон эрсдэл
Жон Темплетон бизнест болон хөрөнгө оруулалтанд гараагаа бүхэлдээ эрсдэлтэй үйлдлээр эхэлж байсан. Бүр коллежид сурч байхдаа покерын идэвхтэй тоглогч байжээ, 1939 онд дээр бичсэнчлэн эзнээсээ 10000зээлжNYSE(Нью−Йоркийнхөрөнгийнбирж)дээрзарагдажбайсан1зээлжNYSE(Нью−Йоркийнхөрөнгийнбирж)дээрзарагдажбайсан1-с бага үнэтэй 100 компаний хувьцааг худалдаж авсан ба тухайн үед тэдгээр хүвьцаанууд нь ямар ч эрэлтгүй, компаниудын ихэнх нь сүйрэхэд бэлэн, 34 компани дампуурлын шатанд орсон байсныг тэр худалдаж авсан байна.
Темплетон дайны үеийн эдийн засаг түүнд өөрийн бизнесээ босгох боломж олгоно гэдгийг тооцож чадсан. (Макро эдийн засгийн хэтийн төлвийн талаар зөв ойлголттой байх нь ямагт ашигтай) Зөвхөн 4 компани л найдварын гадна үлдэж, 4 жилийн дараа Темплетон бүх хүвьцааг зарж өрөө төлөөд халаасандаа 40000 долларын цэвэр ашигтай үлджээ. Ийнхүү тэр маш том амжилтынхаа замд орсон.
Стратеги 2: Хэмнэ, бүү үр
Жон Темплетоны амьдралын эхэн үе ядуу байсан хэдий ч тэр арвич хямгач, хөдөлмөрч зангийнхаа ачаар алдар нэр, баялагт хүрч чадсан. Тэрээр гэрлэснийхээ дараа эхнэртэйгээ хоёулаа өөрийн орлогын хагасыг хэмнэх зорилго тавьжээ. Темплетон хэрэглээний зээлээс татгалздаг байсан, өөрийн анхны байшингаа бэлнээр худалдаж авсан.
Хамгийн сонирхолтой нь тэр баяжсаныхаа дараа ч гэсэн хямдхан руу тэмүүлдэг зангаа орхиогүй юм . Марк Скаузен Багамд явж байхдаа Темплетоныг зах дээрээс хуучин “Роллс-ройс” машин худалдан авч байхыг хараад бичихээр яарч байсан гэдэг. Темплетон долоо хоногт 60 цагаар маш их ажилладаг байжээ. Тэр Жон Паул Гoёттегийн “Эхлээд мөнгө хий. Дараа нь хэрхэн үрэхээ бод” уриатай санал нэгддэг.
Стратеги 3: Хувьцааны “үнэ”-ийг хуримтлуул
Темплетон хөрөнгө оруулалтанд “хямд үнийн ангууч” хэмээх суурь хандлагыг баримталдаг байсан. Түүний 50 жил удирдсан “Templeton Growth Fоundation” сан “Franklin Group”-т шилжихээсээ өмнө 6-7 жил хувьцааниудыг барьдаг байжээ. Темплетон ямагт дэлхий даяар маш бага үнэтэй компанийг эрж хайдаг, маш сайн урт хугацааны хэтийн төлөвийг амладаг байсан. Түүний хэлснээр, энэ нь тийм амар биш, гэвч хөрөнгө оруулагчид илүү их ашигтай зүйл рүү зорьж байгаа бол эрлээ нэгээс олон салбарт, нэгээс олон оронд явуулах хэрэгтэй.
Темплетон ур чадварын ачаар “Templeton Growth Fоundation” сан 50 жилийн турш жилийн дундаж орлого нь 14 хувьтай байсан нь хөрөнгийн биржийн индексийн харгалзах үзүүлэлтээс хэд дахин илүү байсан юм. Темплетон хувьцааний худалдаанд “техникийн” аргыг ашиглахыг хүлээж авдаггүй. Тэрээр зах зээл дээр бодит амжилтанд хүрэхийн тулд үндэслэгч нь байх ёстой гэж үздэг.
Стратеги 4: Олон улсын чөлөөт зах зээлийн давуу талыг ашигла
Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын хувьд “Чөлөөт үйлдвэрлэл”-ийн зарчим зайлшгүй байх ёстой гэж Темплетон үздэг. Хэдийгээр бизнесийн өсөлт нь “Чөлөөт үйлдвэрлэлийн хүчтэй системд түшиглэж” байгаа ч “Төр засгийн зохицуулалттай бизнес буюу социализмын өндөр түвшинтэй улс оронд хөрөнгө оруулахаас зайлсхийх хэрэгтэй” гэж тэр зөвлөсөн. Темплетон өөрийгөө чөлөөт зах зээлийн онолыг баримтлагчид болох Людвиг вон Мизэс, Фридрэк Хаек, Милтон Фридман зэрэг эдийн засагчдын залгамжлагч гэж тооцдог. Тэрээр “Төр засаг хүмүүсийн хийж буй ажилд оролцохоо зогсоох хэрэгтэй” гэж үздэг нэгэн.
1936 онд Темплетон дэлхийг тойрсон аялал хийхдээ Энэтхэг, Гонконг дахь ядуурлыг хараад цочирдож байжээ. Харин 40 жилийн дараа Азид ирээд эрс ялгаатай болсныг харсан. Түүний хэлснээр 40 жилийн дотор Гонконгийн амьдралын түвшин арав дахин өссөн байхад Калькуттад бараг өөрчлөгдөөгүй байсан байна.
Хамгийн гол ялгаа нь Гонконгод чөлөөт үйлдвэрлэл ноёлж байхад Энэтхэгт социализм оршин тогтнож байгаад байсан явдал. Энэтхэгийн засгийн газар бараг бүгдийг зохицуулдаг учраас өсөлт маш бага, харин Гонконгод засгийн газар нь эдийн засагт огт оролцдоггүй. 1976 онд Темплетон Энэтхэг, Гонконг хоёрыг харьцуулж байснаас хойш эдүгээ байдал эрс өөрчлөгдсөн. Энэтхэг чөлөөт зах зээлд тулгуурласан эдийн засгийг явуулж эхэлснээр энэтхэгийн зах зээл өнөөдөр дэлхийн хөрөнгийн зах зээлийн хамгийн “халуун” цэгүүдийн нэг болсон юм.
Стратеги 5: Татварыг аль болох бага төл
1960-аад онд Жон Темплетон нэгэн тэрслүү гэмээр шийдвэр гаргажээ. Тэрээр америкийн иргэншлээсээ татгалзан ашиг орлогын, капитал өсөн нэмэгдэх татвар зэргийг огт авдаггүй Багамийн арлын оршин суугч болохоор сонголтоо хийснээрээ тус арлын харъяат болж татвар төлөхгүй болсон байна. Хөрөнгө оруулалтынхаа асуудалд татварын тухай санаа зовохооргүй болсон хөрөнгө оруулагч-Темплетоны “үйлчлүүлэгч”-ийн жагсаалт мэдэгдэхүйц нэмэгдэж үр дүнд нь өнөөдрийн байдлаар эрхэм Жон Темплетон дэлхийн баячуудын нэг, хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй болж чаджээ.
Хэдийгээр байдал ийм ч гэсэн, тэр америкийн хөрөнгө оруулагчдад өөрөөс нь үлгэр дууриал аван татварын дарамтгүй Багами (өнөөгийн байдлаар америкчуудын хувьд Багамийн иргэн болох боломж бараг байхгүй) мэтийн орнууд руу иргэншлээ солихыг тэр бүр үл зөвлөнө. Харин оронд нь Темплетон албан татварын хөнгөлөлт эдлэх давуу талууд болон татварыг багасгах боломжуудаа ашиглахыг шaргуу зөвлөдөг байна.









