



















Энэ долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөөг Оскарын таван удаагийн шагналт Холливуудын нэртэй кино найруулагч Фрэнсис Форд Копполла өгч байна. Тэрээр кино найруулагчаас гадна сэтгүүлийн эрхлэгч, дарсны худалдаа, зочид буудлын сүлжээ ажиллуулдаг томоохон бизнесмэн юм. Түүний хамгийн алдартай кино нь “Загалмайлсан эцэг”, Вьетнамын дайны тухай “Апокалипс өнөөдөр” зэрэг юм. Ингээд түүний өгсөн ажил хэрэгч зөвлөгөөг сонирхоно уу.
Тэрээр “Авъяаслаг хүмүүс бусдын санааг хулгайлж өөрийн ажил хэрэгтээ авч хэрэглэхдээ огт санаа зовдоггүй. Жишээ нь тэдний нэг нь би байна. Хүмүүсийн санааг хулгайлахаас бүү ай тэртээ тэргүй та түүнийг давтаж чадахгүй. Харин өөрийн хийж буй ажил хэрэгтээ хэрэг болох яг тэр хэсгийг нь хулгайж авахад болохгүй зүйл байхгүй. Тэгээд ч алдарт зураач Кубизмыг үндэслэгч Пабло Пикассо нэгэнтээ “Муу зураач хуулдаг, харин сайн нь хулгайлдаг” гэж хэлсэн байдаг би үүнтэй зуун хувь санал нэгтэй байдаг. Тэгээд ч энэ эрин үед шинэ юм гэж байхгүй болжээ. Зовж зүдэрч байж нэг юм хийдэг тэр нь аль нэг юмыг хуулсан болчих гээд байдаг. Тийм болохоор шинэ залуу уран бүтээлч, бизнесменүүдэд хандаж хэлэхэд бусдын санааг хуулах биш хулгайлан авч өөрийн бүтээлдээ ашиглаарай” гэж зөвлөж байна.
Сайтынхаа уншигчиддаа хандаж хэлэхэд энэ зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж алдарын оргилд хүрсэн нэг хүн байдаг. Тэр нь хэн бэ гэвэл Марк Зукерберг. Өнөөдөр түүнийг хэн ч хулгайч гэж дууддагүй биз дээ. Эцэст нь хэлэхэд энэ зөвлөгөөг уншсан уншигчиддаа Фрэнсис Форд Копполла бусдын санааг хулгайж болно гэсэн болохоос эд материал, мөнгө төгрөг гэж хэлээгүй гэдгийг ойлгосон байх гэж найднам.
Mr.Unuku










