
АНУ-ын иргэн Линдсей Кланси 2023 оны нэгдүгээр сарын 24-нд Массачусетсийн Даксбюри дахь гэртээ гурван хүүхэд болох 5 настай Кора, 3 настай Доусон, 8 сартай Каллан нарыг дасгалын резинэн уяагаар боомилж хөнөөсөн гэдгээ үгүйсгээгүй.

Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу!
Харин түүний өмгөөлөгчид “Тухайн үед Линдсей үйлдлээ ухамсарлаж, зөв бурууг ялгах чадваргүй болсон байсан” гэж маргасан.
Гол маргаан нь:
“Хүүхдүүдийг Кланси алсан уу?” биш, харин “Аллага хийж байх үедээ Кланси хийж байгаа зүйлийнхээ буруу болохыг ухамсарлах, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байсан уу?” гэдэг дээр төвлөрсөн.
Өмгөөлөгч Кевин Реддингтон Кланси төрсний дараах сэтгэцийн хүнд эмгэг буюу postpartum psychosis, мөн хоёр туйлт эмгэгийн шинжтэй байсан бөгөөд олон төрлийн эм ууж байсан нь байдлыг нь улам дордуулсан гэж тайлбарласан.

Postpartum psychosis гэдэг нь төрсний дараах сэтгэцийн хурц эмгэг гэсэн утгатай. Энэ нь төрсний дараа маш ховор тохиолддог боловч ноцтой, яаралтай эмчилгээ шаарддаг сэтгэцийн эмгэг юм.
Гол шинжүүд нь:
-хий юм сонсох, харах
-бодит үндэслэлгүй зүйлд бат итгэх (төөрөгдөл)
-маш их айх, сэжиглэх
-бодол, яриа нь эмх замбараагүй болох
-огт унтахгүй байх эсвэл хэт хөөрөлтэй болох
-өөрийнхөө болон хүүхдийнхээ талаар бодит байдлаас өөрөөр ойлгох зарим тохиолдолд өөртөө эсвэл хүүхдэдээ хор хүргэх аюултай бодол, үйлдэл гарч болно. Ихэнхдээ төрснөөс хойш эхний хэдэн өдөр, долоо хоногт гэнэт эхэлдэг.
Шүүхийн явцад Клансигийн биед хэд хэдэн жороор олгодог сэтгэцийн эм илэрсэн. Үүнд сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг, нойр болон сэтгэл санааг тогтворжуулах зориулалттай эмүүд багтжээ.
Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн байр суурь:
Тэр хүүхдүүдээ зориуд хөнөөсөн гэдгээ үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн мөчид эрүүл ухаанаар шийдвэр гаргах чадваргүй байсан учраас эрүүгийн хувьд буруутгах ёсгүй.
гэж үзсэн.
Харин прокурор юу гэж үзсэн бэ?
Прокурорууд Кланси сэтгэцийн асуудалтай байсныг бүхэлд нь үгүйсгээгүй.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Гэхдээ тэд:
Сэтгэцийн асуудалтай байсан нь хүнийг автоматаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй. Кланси юу хийж байгаагаа ойлгож байсан бөгөөд хүүхдүүдээ санаатайгаар зориуд хөнөөсөн.
гэж маргасан.
Прокурорын талын сэтгэл судлаач Кланси амиа хорлох төлөвлөгөөтэй байсан бөгөөд “Өөрийг нь байхгүй бол хүүхдүүд нь зовно” гэж итгэсний улмаас хүүхдүүдээ алахаар шийдсэн гэж дүгнэсэн байна.
12 тангарагтан хэрхэн хуваагдсан бэ?
Шүүхийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр:
11 тангарагтан → “Гэм буруугүй. Сэтгэцийн байдлаас болж эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй байсан.”
1 тангарагтан → Клансиг цагаатгахыг зөвшөөрөөгүй.
Ингээд 11–1 болжээ.
Хамгийн сонирхолтой нь бусад тангарагтнуудын ярьснаар тэр ганц тангарагтан өөрийн байр суурийг тодорхой нотлох эсвэл нотлох баримт эсвэл гэрчийн мэдүүлгийг жишээ болгож чадаагүй байна. Нэг тангарагтан түүнээс “Ямар нотлох баримт таны бодлыг ийм байр суурьтай байлгаж байна вэ?” гэж асуухад тодорхой хариулж чадаагүй гэж ярьжээ.
Тэр мөн унтлагын өрөөнд байсан цусны хэмжээ шархны хэмжээнээс хэт их байсанд эргэлзэж байгаа талаар өөр нэг тангарагтан ярьсан.
Энд АНУ-ын шүүхийн тогтолцооны маш чухал зарчим бий. 12 тангарагтан бүгд санал нэгдэх ёстой. 11 хүн цагаатгахыг хүссэн ч 1 хүн зөвшөөрөөгүй учраас эцсийн шийдвэр гаргаж чадаагүй. Тиймээс шүүгч mistrial буюу шүүх хурлыг хүчингүй болсон гэж зарласан.
Одоо хамгийн сонирхолтой хэсэг нь энэ.
Клансигийн өмгөөлөгч шүүгчээс:
Энэ хэрэг дээр дахин шүүх шаардлагагүй. Нотлох баримтыг үндэслээд Клансиг гэм буруугүй гэж шууд шийдэж өгөөч.
гэсэн хүсэлт гаргасан. Шүүгч энэ хүсэлтийг 9-р сарын 29-нд хэлэлцэхээр товлосон байна.
Хэрэв шүүгч хүсэлтийг зөвшөөрвөл Кланси дахин шүүгдэхгүй, энэ эрүүгийн хэрэг дуусах боломжтой. Харин зөвшөөрөхгүй бол прокурорын тал шинэ тангарагтны бүрэлдэхүүнээр дахин шүүх боломжтой. Прокурорууд одоогоор дахин шүүх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байна.









