Хонконг Их Британийн колоничлолоос БНХАУ-ын мэдэлд шилжсэний дараа (1997 он) тус бүсийг удирдах анхны удирдагчаар сонгогдохдоо усан тээврийн магнат Тун Чи Хуа тухайн үеийн эрх чөлөөтэй, эрч хүчтэй хотод “Илүү сайхан маргааш”-ийг бий болгоно хэмээн амлаж байв.

Харамсалтай нь Тун Чи Хуагийн үйл ажиллагаа Хонконгийг Бээжинтэй улам гүнзгий зөрчилдөх замд оруулж, улмаар ардчиллыг илүү өргөжүүлэхийг хүссэн иргэдийн хөдөлгөөн хүчээ авахад хүргэсэн юм.
Түүний захирагч байх үеийн хамгийн гол зорилго нь Дэн Сяопиний “Нэг улс, хоёр тогтолцоо” гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх явдал байлаа. Энэхүү үзэл баримтлал нь Хонконгийн капиталист тогтолцоог хадгалж үлдэхийн зэрэгцээ коммунист Хятад улстай улс төрийн хувьд нэгтгэн зохицох зорилготой байв.
Гэвч Туны засаг захиргааны эхний жилүүдэд 1997 оны Азийн санхүүгийн хямрал, SARS-ийн халдвар, мөн 2003 онд маргаан дагуулсан төрийн эсрэг үйл ажиллагаатай тэмцэх тухай хуулийн төсөл зэрэг нь томоохон сорилт болжээ.
Уг хуулийн төслийн эсрэг хагас сая орчим хүн гудамжинд гарч эсэргүүцэн жагссан байдаг.
Тун Чи Хуа 1937 онд Шанхай хотод таван хүүхэдтэй айлын ууган хүү болон төржээ. Тэрээр 12 настайдаа Хонконгод ирсэн байна. Түүний гэр бүл нь 1940-өөд оны сүүлчээр коммунист Хятадаас дүрвэн Хонконгод суурьшсан Шанхайн хөрөнгөтнүүд байв. Тухайн үед Хонконг нь Зүүн ба Өрнөдийг холбосон худалдааны чухал зангилаа хот байсан юм.
Тунг Хонконгод ирсэн үе нь түүний гэр бүлийн эзэмшдэг Orient Overseas Container Line (OOCL) компани хурдацтай өсөн, тэлж байсан үетэй давхцсан байна. Тун Чи Хуа уг компанийн хоёр дахь үеийн өв залгамжлагч байв.
Тус компани улмаар дэлхийн хамгийн том чингэлэг тээврийн группүүдийн нэг болсон бөгөөд 2018 онд Хятадын төрийн өмчит COSCO компанид худалдагдсан юм. Forbes сэтгүүлийн тооцоолсноор Тун Чи Хуагийн хөрөнгө 3.2 тэрбум ам.долларт хүрч байжээ.
Тун 1960 онд Ливерпүүлийн их сургуулийг усан онгоцны инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, дараа нь Массачусетс мужид General Electric компанид инженерээр ажилласан байна.
1969 онд Хонконгод буцаж ирээд гэр бүлийн бизнестээ нэгдэн оржээ. 1982 онд эцгийгээ нас барсны дараа гэр бүлийн бизнесийн удирдлагыг гартаа авсан байна.
Тун 1997 оны Хонконгийн шилжилтээс арав гаруй жилийн өмнө улс төрд орж иржээ.
Тэрээр Хонконгийн үндсэн хуультай дүйцэх Үндсэн хууль (Basic Law)-ийг боловсруулах ажилд оролцож, тухайн үеийн Британийн захирагчийн дэргэдэх зөвлөх байгууллага болох Гүйцэтгэх зөвлөлд ажилласан байна. Мөн Хятадын улс төрийн дээд түвшний удирдагчдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Гэсэн хэдий ч Тун Чи Хуа Хонконгийн анхны захирагчаар сонгогдохоосоо өмнө олон нийтэд төдийлөн танигдсан хүн биш байв.
Түүний хүргэн ах, Хонконгийн Шинжлэх ухаан, Технологийн Их Сургуулийн санхүүгийн салбарын дэд профессор Рожер Кинг:
“Захирагч болохоосоо өмнө тэр улс төрд шууд оролцож байгаагүй.”
хэмээн дурсжээ.
Кингийн үзэж буйгаар Бээжин Туны улс төрийн туршлагаас илүүтэй бизнесийн мэдлэг, шийдвэр гаргах чадварыг нь үнэлсэн байна. Бээжин Хонконгийг шилжилтийн дараах шинэ нөхцөлд удирдах, шаардлагатай үед хатуу шийдвэр гаргах чадвартай прагматик удирдагчийг эрэлхийлж байсан аж.
“Тэр зөв цагт, зөв хүн байж чадсан” гэж Кинг хэлжээ.
2002 онд Тун Бээжингийн дэмжлэгтэй, эх орноосоо урвах болон төрийн нууц хулгайлах зэрэг үйлдлийг хамарсан өргөн хүрээтэй хуулийн төслийн 23 дугаар зүйл (Article 23)-ийг идэвхтэй дэмжсэн байна.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Гэвч уг хуулийн төсөл хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Хуульчид, сэтгүүлчид болон бизнесийн салбарынхан уг хуулийг үг хэлэх эрх чөлөөнд заналхийлж байна гэж үзсэн юм.
Жилийн дараа буюу 2003 оны долдугаар сарын 1-нд, Хонконг Бээжингийн мэдэлд шилжсэн өдрийн ойгоор 500 мянга гаруй хүн гудамжинд гарч, хуулийн төслийг эсэргүүцжээ. Мөн тухайн жил гарсан SARS-ийн халдварыг Тунгийн засаг захиргаа хэрхэн зохицуулсан талаар мөн эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Жагсагчдын олонх нь Туныг огцрохыг шаардсан.
Эсэргүүцлийн дараа уг хуулийн төслийг буцаан татсан боловч одоогийн захирагч Жон Лигийн үед дахин боловсруулагдан, 2024 онд батлагджээ.
2003 оны өргөн хүрээний эсэргүүцлийн хөдөлгөөн нь Хонконгчууд илүү их ардчиллыг шаардан гудамжинд жагссан дараагийн к99хорин жилийн улс төрийн хөдөлгөөнүүдийн эхлэлийг тавьсан юм.
Эдгээр ардчиллын үзэл санаа нь Хонконгод илүү хатуу хяналттай засаглалын тогтолцоог бий болгох Бээжингийн зорилготой зөрчилдөж байв.

23 дугаар зүйлээс гадна Тун Чи Хуа Хонконгод Disneyland-ийг авчирсан удирдагч гэдгээрээ мөн танигдсан. Тэрээр огцом өссөн орон сууцны үнийг бууруулахын тулд орон сууц олноор барих зорилт тавьжээ.
Гэвч 1997 оны Азийн санхүүгийн хямралын дараах эдийн засгийн сулралын үед түүний олон төлөвлөгөө эсрэгээрээ үр дүн авчирч, төр, бизнесийн ашиг сонирхол хэт ойртсон буюу “Хамаатан садны капитализм” гэх шүүмжлэлд өртсөн байна.
Түүний орон сууц барих бодлого ч үл хөдлөх хөрөнгийн үнийн огцом уналтад нөлөөлжээ.
Hang Seng индекс 1997–1998 оны хооронд бараг хоёр дахин буурсан байна. Тун Чи Хуа 2005 онд албан тушаалаасаа буух үед индекс түүний эрх мэдэл авсан үеийн түвшиндээ дөнгөж ойртож чадсан байжээ.
Тунгийн байнга хэлдэг байсан нэг үг нь:
“Хонконг амжилтад хүрвэл Хятад ашиг хүртэнэ. Хятад амжилтад хүрвэл Хонконг хөгжинө.”
гэсэн санаа байв.
Гэвч шилжилтийн дараах жилүүдэд Бээжингийн хувьд Хонконгийн ач холбогдол буурч, улмаар тус хот олон улсын санхүүгийн төв гэсэн байр сууриа алдаж байна хэмээн олон хонконг хүн харамсаж байв.
Өнөөдөр Хонконгийн эдийн засагт аажмаар сэргэлтийн шинж тэмдэг ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлт, жуулчдын тоо болон хөрөнгө оруулалт сэргэж эхэлжээ.
Гэвч улс төрийн хатуу арга хэмжээ болон COVID-19 цар тахлын үеийн аялал жуулчлалын хатуу хязгаарлалтууд Хонконгийн олон улсын нэр хүндэд хүчтэй цохилт өгсөн юм.
Одоогийн сэргэлт нь голчлон Хятадын компаниуд Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах үйл явц нэмэгдсэнтэй холбоотой байна. Үүний зэрэгцээ Хонконг ирээдүйгээ эх газрын Хятадтай улам бүр нягт холбож байгаа юм.
Өнөөдөр Хонконг Хятадын ДНБ-ий ойролцоогоор 2 хувийг бүрдүүлж байгаа нь 1997 онд эзэлж байсан 18 хувийн түвшнээс эрс буурсан үзүүлэлт билээ.
Гэсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн үнэ дэлхийн хамгийн өндөр түвшинд хэвээр хадгалагдаж байгаа. Учир нь сүүлийн арван жилийн хугацаанд эх газрын Хятадаас чиглэсэн хөрөнгө оруулалтын давалгаа үл хөдлөх хөрөнгийн үнийг түүхэн дээд хэмжээнд хүргэсэн.
Тун Чи Хуаг нас барсан тухай мэдээ Хонконгийн эдийн засаг аажмаар сэргэж эхэлсэн үед гарч байна. Тун Чи Хуа сүүлийн хэдэн жилийн турш олон нийтийн өмнө бараг гараагүй бөгөөд 2021 оноос хойш Хонконг Бээжингийн мэдэлд шилжсэн өдрийн ойн арга хэмжээний үеэр болдог төрийн далбаа мандуулах ёслол зэрэг албан ёсны арга хэмжээнд оролцоогүй юм.









