Бидний "Амтат кофе" булангаараа хүргэх гэж байгаа энэхүү нийтлэл таны өнгөрсөн түүхийг сэргээнэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад вэ гэж үү? Та анх удаа барьж үзсэн гар утсаа, анхны дуудлагаа хэнтэй хийсэн ээ. Анх хэнд мэссэж бичсэн ээ. Могойгоор хэдэн үе тоглосоноо эргэн дурсах нь лавтай. Ингээд кофе уунгаа дурсамжаа сэргээрэй. 1990-2000 оны хооронд гар утасны хувьсал нь гайхалтай бөгөөд гэнэтийн зүйлээр дүүрэн байлаа! Энэ гайхалтай арван жилийн хугацаанд бидний халаасны найзууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харах цагийг буцаах аялал энд эхэлж байна.
1. Гар утасны эхлэл
-1990 онд гар утас асар том, үнэтэй байсан. Жишээлбэл, Motorola DynaTAC нь бараг 1 кг жинтэй бөгөөд ойролцоогоор 3,995 ам.долларын үнэтэй байв!
- Эдгээр утсыг голчлон бизнесмэнүүд, баячууд барьдаг байсан. Тэдний бие даасан байдал нь 30 орчим минутын яриагаар хязгаарлагдаж байжээ.
2. Авсаархан утаснуудын ирэлт
- 1996 онд алдарт "Motorola" компани "StarTAC" авсаархан, эвхэгддэг загвараараа гар утасны зах зээлд хувьсгал хийсэн юм. Тэр ердөө 88 грамм жинтэй байсан нь тухайн үеийн технологийн хувьд жинхэнэ амжилт гайхалтай хувьсал байлаа!
- Энэхүү загвар нь олон нийтэд анх удаа өргөн хэрэглэгдэж, гар утасны ардчиллын эхлэлийг тавьсан юм.
3. Анхны LCD дэлгэцтэй утаснууд
- 90-ээд онд монохром LCD дэлгэц гарч ирсэн. 1998 онд худалдаанд гарсан "Nokia 5110" утасны дэлгэц нь бат бөх чанараараа домог болон алдаршсан билээ.
- Хөгжилтэй баримт: "Nokia 5110" нь дэлхий даяар сая сая хэрэглэгчдийн анхаарлыг татсан "Могой" тоглоомоороо алдартай байсан.
4. Мессеж бичсэн тэсрэлт
- Анхны мессежийг 1992 онд илгээсэн ч 90-ээд оны сүүлээр мессеж бичих нь түгээмэл болсон. 1999 онд дэлхий даяар сар бүр 3.5 тэрбум гаруй мессеж илгээдэг байсан! Таны оролцоо ч байсан гэдэгт итгэлтэй байна.
- Залуучууд харилцааны энэ шинэ хэлбэрийг маш хурдан эзэмшиж, бидний харилцах арга барилыг үүрд өөрчилсөн.
5. Батерейны шинэчлэл
- Никель-кадми (NiCd) батерейг 90-ээд оны сүүлээр лити-ион (Li-ion) батерейгаар сольсон нь илүү сай, бие даасан байдал, хурдан цэнэглэх боломжийг бий болгосон.
- Энэхүү шинэлэг тхнологи нь утаснуудын ашиглалтын хугацааг уртасгахын зэрэгцээ нимгэн, хөнгөн болох боломжийг олгосон юм.
6. Хоёр өөр давтамжтай ч бие биедээ илгээж болдог "хос зурвас"
- 1997 онд хоёр өөр давтамж дээр ажиллах чадвартай хос зурвасын утаснууд гарч ирсэн нь сүлжээний хамрах хүрээ, дуудлагын чанарыг сайжруулсан.
- 1999 онд худалдаанд гарсан "Nokia 3210" гар утас нь энэхүү технологи, сольж болох гэр бүхий загварынхаа ачаар бестселлер болсон. Манай улсын хувьд ч "Мобиком", "Скайтел" хоёр өөр өөр давтамжтай байлаа.
7. Анхны камертай утаснууд 📸
- Хэдийгээр камертай утас 2000-аад оны эхэн үе хүртэл олны танил болж чадаагүй ч анхны загварыг 1999 онд Филипп Кан бүтээжээ. Тэрээр шинэ төрсөн охиныхоо зургийг найз нөхөд, гэр бүлийнхэндээ илгээсэн гэдэг.
8. Гайхалтай статистик
- 2000 онд дэлхий даяар 740 сая орчим гар утас хэрэглэгч байсан бол 1990 онд ердөө 11 сая гар утас хэрэглэгчтэй байсан. Асар хурдаар өсч байсан байгаа биз!
- 2000 онд гар утасны зах зээл 100 гаруй тэрбум ам.долларын орлого олсон нь тухайн үед "гайхалтай" үзүүлэлт байлаа.
1990-2000 оны хооронд гар утасны хувьсал нь технологийн томоохон шинэчлэлтүүд болон олон нийтэд өргөн тархсан гэдгээрээ түүхэн болон үлдсэн. Нэгэн цагт элитүүдэд зориулагдсан гар утас гэх төхөөрөмжийг өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай "төхөөрөмж" болжээ.