



















Амьдралд гурван зүйл л тодорхой байдаг. Татвар, үхэл, бас зулын сарын баяр болгоноор "All I Want for Christmas is You" дууг сонсох нь үнэн...гэх яриа Британчуудын дунд бий.
1994 онд анх сонсогчдод хүрсэн Мариа Керигийн "All I Want for Christmas is You" 30 жилийн дараа ч Кристмас болж буйг сануулсаар байна гэж хэн ч төсөөлөөгүй. 12-р сард дэлхийн өнцөг буланд бүрд эгшиглэж байдаг энэ гайхалтай дууны эхний нотыг сонсоход л баярын улирал эхэлсэн нь мэдрэгддэг билээ.
Одоогоос 30 жилийн өмнө мэндэлсэн "Зул сарын баяраар миний хүсч буй зүйл бол чи" хэмээх алдарт дуу анх гарч ирэхдээ төдийлэн хит болоогүй. Харин жил ирэх тусам энэ дуу илүү алдаршиж 2023 онд бүх цаг үеийн хамгийн шилдэг баярын дуугаар нэрлэгджээ. "All I Want for Christmas is you" дууны утга бол Христийн мэндэлсний баяртай огтхон ч хамаагүй бөгөөд дэлхий даяар Христийн шашинтнууд энэ дууг шашны баярын дуу мэт ойлгодог гэж Нью Йорк дахь Нью сургуулийн хэвлэл мэдээлэл судлал, соёлын профессор, доктор Бриттнай Л Проктор онцолжээ. Тэрээр, "All I Want for Christmas is you" дуу бол бүхэлдээ хөнгөн хөгжилтэй дуу, хэрэв та Христийн мэндэлсэн өдөр хэмээн бодож сонсвол дуу бүхэлдээ уйтгартай сонсогдоно гэв.
Тэгвэл хөгжмийн зохиолч Кейт Соломон "All I Want for Christmas is you" дуу бол Зул сарын баярт зориулсан жинхэнэ төгс поп дуу гэжээ.
Жил бүрийн 12-р сард billboard-ийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлдэг энэ дуугаа Мариа Кери 15 минутад бичихдээ 30 жил хитийг тэргүүлнэ гэж зүүдлээ ч үгүй байж. Цаашид хэдэн жил тэргүүлэхийг мэдэхгүй. Гэвч бүх цагийн үеийн шилдэг дуу байж зул сарын баяраар дэлхийн өнцөг булан бүрт сонсогдох биз ээ... Алдарт дуунчин Мариа Керри жил бүр эрхийг нь эзэмшиж буй "All I want for Christmas is you” дуугаараа 2.6 сая ам.доллар олдог гэх тооцоо бий.
Та ч бас энэ дууг аялангаа уншсан биз дээ?










