"Матар хочтой Данди" кинонд тоглосон Австралийн аварга матар Бөрт 90 насаллаа.
"Матар хочтой Данди" кинонд тоглож, алдартай болсон аварга матрыг харахаар зочдын цуваа тасарддаггүй байсан юм.
Австралийн Дарвин хотын "Crocosaurus Cove" мөлхөгч амьтны хүрээлэнд амьдарч байсан аварга том Бөрт матар өөрийн гэсэн олон шүтэн бишрэгчтэй байжээ.
Хүмүүсийн хайрыг татсан Бөрт матрын тухай,

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
"Тэр энгийн нэг матар биш, байгалийн хүч байлаа". "Бөрт бол амьтдын хүч чадал, сүр жавхланг, гайхалтай үзэсгэлэн байв". "Хэдийгээр кинонд тоглох явцад олон хүндрэл сорилт тулгарч байсан ч тэрээр хамтрагчдынхаа хайрыг татаж чадсан" гэх мэтээр олон жилийн турш амьтны хүрээлэнд Бөртийг эргэдэг байсан хүмүүс бичжээ.
Бөрт 5 метр урттай байсан бөгөөд түүнийг 1980-аад оРейнольдс голоос барьж "Матар хочтой Данди" киноны зураг авалтад орсноор дэлхийн хамгийн алдартай матруудын нэг болсон байна.
Жүжигчин Пол Хоган 1986 онд дэлгэцнээ гарсан "Матар хочтой Данди" киноны матрын анчин Мик Дандигийн дүрд тогложээ.










