Шинэ долоо хоногийн эхний өдрийн ажил хэрэгч зөвлөгөөг “The Rubicon Project” компанийн ерөнхий захирал Фрэнк Адданте өгнө. Тэрээр “Та бүхэнд өгөх миний зөвлөгөө бол өөртөө тавьсан зорилгоо богиносго. Тэгвэл та өдөр болгон урам зоригтой ажиллах болно. Зарим хүмүүс хэт холын зорилт тавиад түүндээ хүрэх замдаа шантардаг. Харин ойрын хугацаанд бүр өнөөдөр биелэгдэх зорилт тавибал танд маш их урам зориг өгч цаашдын амжилтанд чинь эерэгээр нөлөөлнө. Бараг биелэгдэхгүй хэт холын зорилт тавиад түүндээ түүртэж явснаас амжилтанд хүрэх өөрийн зорилтоо богино болго. Тэгвэл та өдөр болгон тавьсан зорилтондоо хүрэх хүсэл эрмэлзэллээр дүүрэн явахаас гадна, алдаа эндэгдлээ дараа нь засаж залруулахад дөхөмтэй байдаг. Би ч энэ замаар явж амжилтанд хүрсэн” гэж зөвлөж байна. Фрэнк Адданте өөрийн ажилчдаасаа байнга “Tаны өнөөдрийн зорилт тань юу вэ?” гэж асуудаг энэ асуултыг танд тавьж өнөөдрийн ажил хэрэгч зөвлөгөөгөө өндөрлөе.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Mr.Unuku










