



















Олон эрчүүдийн хувьд цэргийн ногоoн өнгө нь анхны болзоонд төгс зохицох өнгө гэж боддог байж болох юм. Гэхдээ энэ бол энгийн жинс өмссөнөөс хамаагүй дор зүйл. Харин ямартай ч нимгэн дотуур өмднөөс арай л дээр байх. Цэргийн ногоон өнгө хүмүүст үргэлж өдөр тутмын ажлын хувцас гэсэн сэтгэгдэл төрүүлж байдаг, огтхон ч тачаангуй харагдуулахгүй.
Түүний оронд жинс өмсвөл хүмүүс ядаж санааг ч ойлгоно, гэхдээ тийм хувцасыг дээд зэрэглэлийн ресторанууд ойлгохгүй байх л даа. Судалтай цамцаа цааш нь хурааБолзоот бүсгүйн чинь сэтгэл хөдөлж та нар үдэшлэгээс сугаран гарч хоёулханаа хамтдаа байж болохоор ямар нэг газар оллоо гэвэл энэ үдшийг чинь сүйтгэх дайсан бол судалтай урт цамц тань байх болно. Эргэн тойрноо харагтун. Кафед, ресторанд танаас өөр судалтай цамцтан харагдана уу? Тиймээс та судалнаас өөр арай нарийн хийцтэй хээ бүхий цамц сонгосон нь илүү дээр байх болно. Судалт цамцны оосор бүч, хэв загвар нь таныг зүгээр л түгжээтэй хаагдмал харагдуулах болно. Поло спортын цамц энэ төрлийн сүйтгэгчийн нэг юм. Таны цамц таныг нуух биш гоёх ёстой биз дээ.
Тэр судал нь хоорондоо сүлжилдээд эхэлбэл таныг ердөө догшин авиртай этгээд шиг харагдуулна. Өнгөлөг байНэг өнгийн хувцас ялангуяа нил хар байх нь таныг хар хувцастангуудын ажил албатай яваа юм шиг санагдуулна. Гэхдээ нил хул өнгөтөй байснаас арай л жавхлантай харагдах байх л даа. Ер нь завсрын өнгөөр дагнах нь яав ч оновчтой шийдэл биш. Гэхдээ янагийн ягаан богино цамц, гал улаан свитер, аль эсвэл ямар нэг лого бүхий хурц өнгийг сонгох нь мөн л алдаа болно. Чулуу шигтгэсэн цамц, цасан цагаан өнгө таныг уйтгартай биш ч гэсэн давуу тал авчрахгүй.
Та франц маягийн ханцуйтай цамц өмссөн бол гоёмог чагтан товч зүүх нь таны биш цамцны чинь шаардлага байх болно. Франц маягийн ханцуйтай цамц өмсчихөөд чагтан товчыг нь орхисоноос өмсөхгүй байсан нь дээр. Эцсийн дүнд оймс бол бас нэг чухал зүйл. Цагаан оймс цор ганц тохиолдол буюу биеийн тамирын зааланд л өмсөх ёстой зүйл. Зүрхэн эсвэл дөрвөлжин хэлбэртэй хээ, эсвэл өөр ямар нэг хээтэй байх нь буруу зүйл биш.
Тиймээс цэргийн ногоон хувцас хэзээ ч бүү өмс.










