Оны сүүлийн долоо хоног бүр "CNN Style" тухайн жилийн хамгийн загварлаг хүмүүсийг тодруулдаг уламжлалтай. Үүнд урлаг, спортын алдартнуудаас эхлээд улс төрч, бизнесменүүдийн улаан хивсний ёслол, арга хэмжээ, чөлөөт хувцаслалтыг багтаажээ. 2024 онд гадаад төрх, загварлаг байдлаар олны анхаарлыг татсан, эсвэл "мэдрэмжгүй" сонголттой хүмүүсээр дараах алдартнууд нэрлэгдэж байна.
ХАМГИЙН ТАНСАГ
Жүжигчин Зэндаяагийн загварлаг байдал бусад алдартнуудаас илүү чамин, тансаг, дур булаам байдаг. Тиймээс хамгийн шилдэг, хамгийн тансаг хувцаслалтаар Зэндаяаг нэрлэжээ.
Жүжигчин Синтия Эриво, дуучин Ариана Гранде нар сүүлийн 8 сарын турш бүхий л зураг авалт, улаан хивсний ёслолд оролцохдоо киноныхоо дүрийг илтгэсэн "ногоон", "ягаан" даашинз өмсжээ. Энэ сонголтоороо тэд хамгийн уйгагүй хувцаслалттай алдартнууд болж байна.
Синтия Эриво, Ариана Гранде нар "Wicked" киноны нээлтийн үеэр
ШИЛДЭГ АРХИВЫН ХУВЦАС
Энэ оны 9-р сард MTV VMA-ийн улаан хивсний ёслолд жүжигчин Сабрина Карпентер Боб Макигийн Мадоннад зориулан урласан чамин даашинзаар гангарав. Энэ даашинзыг 1991 онд Боб Маки Мадоннад зориулан урлажээ.
Sabrina Carpenter MTV VMA ёслолд
Хувцаслалтын хамгийн чухал зүйл нь нэмэлт аксессуар юм хэмээн Майкл Корс хэлсэн байдаг. 2024 оны 10-р сард жүжигчин Эндрю Гарфилд "Бид цаг хугацаагаар амьдардаг" киноныхоо нээлтэд ирэхдээ, хамтран тоглосон жүжигчин Флоренс Пугийн картонон хайчилбартай ирсэн байна. Флоренс Пугийн картонон хайчилбарыг хамгийн шилдэг аксессуарт тооцогджээ.
Эндрю Гарфилд жүжигчин Флоренс Фугийн картонон хайчилбарын хамт
Их Британийн хошин шогийн Монти Питон хамтлагийг үүсгэн байгуулагч, жүжигчин Жон Клиз , 550 долларын үнэтэй Miu Miu брэндийн жинсэн малгай өмссөн байна. Miu Miu бол ихэвчлэн Gen-Z-ийн сонголт болдог тансаг зэрэглэлийн брэнд юм.
Их Британийн Ерөнхий сайд асан Риши Сунак телевизийн ярилцлагад орох үедээ "Adidas samba" пүүзийг сонгож өмссөн байв. Цахим орчинд хүмүүс Риши Сунакийн сонголтыг шоолж, өөрийгөө залуу харагдуулахыг хичээлээ хэмээн шүүмжилж байв.
Их Британийн Ерөнхий сайд асан Риши Сунак "Adidas Samba" өмсөж телевизийн ярилцлагад орж буй байдал
Наоми Осака тэмцээндээ "Nike" брэндийн гоёмсог спорт хослолоор гангарав. Уг теннисний хувцас сонирхогчдын дунд шуугиан дэгдээж, Nike брэндийн борлуулалт өсжээ.
Жүчигчин Брук Шилдс 6-р сард болсон Тонигийн шагнал гардуулах ёслолын үеэр "Monique Lhuillier"-ийн даашинзыг, "Crocs" брэндын углааштай хослуулсан нь анхаарал татав. Түүний "look" бүрдүүлэлтийг "шилдэг тав тух" хэмээн онцолж байна.
Рианнагийн хувьд энэ жил илүү даруухан дүр төрхийг бүрдүүллээ. Тиймээс Рианнаг дуурайхын тулд хөвсгөр даашинз, даашинздаа тохирсон гоёл чимэглэл, бас ижил нүүр будалт хийхэд л хангалттай.
Рианна 9-р сард болсон "Fenty Hair"-ын нээлтийн үеэр.
ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ОФФИС ХУВЦАСЛАЛТ
2024 оны хамгийн загварлаг оффис хувцаслалт Моника Левинскийн “Танд хүч чадал бий” хэмээх сурталчилгааны дүр төрх байв.
Монико Левинский бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой нэр холбогдож, түүнийг албан тушаалаасаа огцорход хүргэсэн эмэгтэй юм. Ерөнхийлөгчтэй нэр холбогдсон Монико Левинскийгийн карьер ч 20 гаруйхан насандаа дууссан байдаг.
Харин одоо тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэж, цахим дээрэлхэлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэж байна.
Монико Левинский 2024 он.