



















Дэлхийн шатрын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн 2024 оны 11-р сарын 25-аас 12-р сарын 12-ны хооронд Сингапур улсад зохион байгуулагдлаа. Дэлхийн аварга шалгаруулах уг тэмцээнд Энэтхэгийн шатарчин Доммаражу Гукеш 14 дэх өрөгтөө Хятадын их мастер, 2023 оны дэлхийн аварга Дин Лижэнийг ялж, хамгийн залуу дэлхийн аварга болов. 18 настай дэлхийн шатрын аварга болсон Доммаражу Гукеш шатрын ертөнцийн супер од. Тэрээр 2018 онд Испанийн Сантьяго-де-Компостела хотод болсон өсвөрийн дэлхийн шатрын аваргын тэмцээнд түрүүлж байв. Мөн 2019 онд их мастер цол хүртжээ. Мөн 2022 оны 8 дугаар сард Ченнай хотод болсон Дэлхийн шатрын аваргын тэмцээнд Энэтхэгийн хоёрдугаар шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцож, хүрэл медаль хүртсэн байдаг.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Доммаражу Гукеш Энэтхэгийн шатрын нийслэл гэгддэг Ченнай хотод төржээ. Түүний гэр бүлд шатар тоголдог хүн байгаагүй бөгөөд эцэг эх нь хүүгээ шатрын дугуйланд өгөх үед дасгалжуулагч багш нар нь хүүгийн шатрын авъяасыг олж харсан байна. Ингээд эцэг эхэд нь хүүгээ дэмжиж, бэлтгэлд нь оруулахыг зөвлөжээ. Доммаражу Гукешийн эцэг эх хүүгээ бүх талаар дэмжиж ирсэн бөгөөд өчигдрийн тэмцээнийг сэтгэл догдлон үзжээ.
Энэхүү түүхэн ялалтаараа Доммаржу Гукеш шатрын ертөнцөд өөрийн байр сууриа бататгаад зогсохгүй, агуу Гарри Каспаровын эзэмшиж байсан дээд амжилтыг эвдэж, дэлхийн хамгийн залуу шатрын аварга болсон юм.




.jpg&w=3840&q=75)





