



















Дэлхий дээр кофений үрийн үнэ нэмэгдсэн (Энд дар) мэдээ кофечдод таагүй л сонсогдож байгаа байх. Одоо цагт бид бүх юмыг байгальд ээлтэй болгож ярих болсон. Үүнийг бидний уух дуртай кофе ч тойрсонгүй. Зөвхөн АНУ-д өнөөдөр 160 сая хүн өдөр тутамд кофе хэрэглэглэдэг гэж үздэг. Харин Монгол Улсад хэд хичнээн аяга кофе зарагддаг гэсэн статистик тоо өнөөдөртөө алга. Харин Кофенд хэрэглэгдэж байгаа сав зэргийг тооцох юм бол хаягдал ихтэй бүтээгдэхүүний нэг. Та Улаанбаатарын хаана ч кофены цаасан сав хаясан байхыг харж болно. Тэгэхээр кофе уунгаа эх дэлхийгээ “ногоон” байлгахад хэрхэн хувь нэмэр оруулах билээ? гэж та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
Мэргэн сонголт:
Энэ бол цэвэр, органик кофе сонгохыг хэлж байна. Ямар нэг химийн бодисоор бордож ургуулаагүй кофег дэмжвэл та хөрсний бохирдлын эсрэг тэмцэж байна гэсэн үг. Нөгөө талаар натурал кофег ихэвчлэн гараар бэлддэг тул үйлдвэрт хийгдэж байгаа кофены эрчим хүчийг хэмнэж байгаа хэрэг юм.
Цаасан сав баглаа боодол:
Энэ бол та дахин ашиглах боломжтой буюу байгальд хоргүй байж чадах баглаа боодолтой кофег дэмжинэ гэсэн үг. Ингээд байгаль орчноо хамгаалагч боллоо.
Аяга:
Өдөр бүр нэг удаагийн аяга хэрэглэж байснаас шаазан аяга сонго. Ингэвэл та тэр олон аягыг хэмнэж байгалиа хамгаалж буй хэрэг юм.
Кофе чанагч, ус халуун байлгагчаа салга:
Цахилгаан хэмнэнэ гэдэг мөн л байгалиа хайрлахын нэр. Хэрэглэх цагтаа л залгаж байж болно.
Эцэст нь:
Зүгээр л кофе бага уу. Дээр дурдсан бүгдийг нэг дор хийж байгаа хэрэг юм. Таныг ч асуудалд оруулах эрсдэл багасана.










