Улиран одож буй 2024 оны сүүлийн энэ өдөр UG.MN сайтын хамт олноос шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байна!
Эрхэм уншигчид, дэмжигчид та бүхэндээ ирж буй шинэ жилийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье!
2024 онд бидэнд итгэл хүлээлгэн, бидэнтэй хамт байсан уншигч та бүхний дэмжлэг, халуун дулаан харилцаа бидний ажлыг гэрэл гэгээтэй болгож, илүү ихийг хийж бүтээх урам зоригийг өгсөнд талархал илэрхийлье.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ирж буй шинэ он уншигч, үзэгч та бүхний амьдралд аз жаргалын гэрэл асааж, хайр халамж, амжилт бүтээл, инээд хөөрийг бэлэглэсээр ирэх болтугай. Зорилгодоо тууштай тэмүүлж, мөрөөдлөө биелүүлж, амжилтын оргилд хүрэхэд тань бид үргэлж хань болох болно.
UG.MN сайт нь ирэх жилд ч итгэлт хамтрагч тань байж, чанартай, үнэн бодит мэдээллээр таны өдөр тутмын найдвартай хөтөч байхыг зорьж ажиллах болно.
Ирэх он тань аз жаргалын бэлэгтэй, хайр дүүрэн, амжилт арвинтай жил байх болтугай!
Шинэ жилийн баярын халуун мэндийг дэвшүүлье!
Ug.MN сайтын хамт олон










