



















НАСА-ын сансрын хөлөг наранд хамгийн ойрхон очиж түүх бүтээлээ. Нарны гадаргуугаас ердөө 6.1 сая км зайд дөхөж очсон НАСА-ийн сансрын хөлөг өнөөдөр “ажиллагаа хэвийн”, “аюулгүй” дохиог илгээж байна. Зул сарын баярын өмнөх өдөр ийнхүү манай гарагийн хөлөг нарны агаар мандалд орж, хэт өндөр температур, хэт цацрагыг тэсвэрлэж чадлаа. НАСА-ын судалгааны “Parker Solar Probe” нисгэгчгүй сансрын хөлөг нь 2018 онд нарыг чиглэн хөөрчээ. Уг хөлөг нарны хажуугаар 21 удаа өнгөрч, улам бүр ойртсоор ийнхүү өнөөдөр дохио илгээж, түүх бүтээж байна. НАСА-ын судалгааны багийнхан “Parker Solar Probe” хөлгөөс дохио ирэхэд маш их сандарч, баяр хөөр болсон байна.
Нарыг ойрын зайнаас судлах энэхүү аялал нь нарыг хэдэн сая хэм хүртэл халдаг судалгаа болон, тусгай хэмжилтүүд хийж, нарны салхи хаанаас үүсдгийг тогтоох боломжийг олгов.
Манай дэлхийд үзэгддэг энэ гайхалтай гялбаа нарны салхинаас үүдэлтэй...
НАСА-ын шинжлэх ухааны тэргүүн, доктор Никола Фокс хэлэхдээ “Наранд ойртсон хөлөг та бүхэнд тийм ч ойр очсон мэт санагдахгүй байж болно. Гэхдээ бид нарнаас 93 сая км хол оршдог. Тиймээс нар дэлхий хоёрыг нэг метрийн зайд байрлуулъя гэж төсөөлөх юм бол “Parker Solar Probe” хөлөг наранд дээр буухад 4 см үлдсэн гэсэн үг” гэлээ.
Мөн тэрээр, "Хүмүүс олон зууны турш нарыг судалж ирсэн. Гэвч наранд ойртож очхоос нааш тэндхийн уур амьсгалын бодитоор мэдрэхгүй” хэмээн өмнө нь BBC-д өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Нарны гадаргуу ойролцоогоор 6000С орчим халдаг ч нар хиртэх үед титэм нь хэдэн сая градус хүртэл халдаг байна. Тиймээс “Parker Solar Probe” нарны салхи буюу титэмээс гарч буй цэнэгтэй бөөмсийн урсгалыг учрыг тайлах, хүн төрөлхтний мэдэхгүй олон нууцыг цуглуулан иржээ.










