Дарамт (stress) үүнийг өвчин ч гэж нэрлэж болох юм. Учир нь бие сэтгэлийн хувьд та ажил дээрээ дарамтлуулж ажиллаж чадахгүй нь ойлгомжтой биш гэж үү? Энэ мэдрэмжийг хэрхэн үгүй болгох вэ? “Office Space” кинон дээр гардаг шиг хөгжилтэй байдлаар шийдвэрлэх гэж үү? Энэ ч тоглоом биш ээ. Үнэндээ, ажлын байран дахь дарамт эрүүл мэндийг ноцтойгоор гэмтээдэг. Ялангуяа хэт таргалалт, зүрх судасны өвчлөлийг илүү дэмждэг гэж хэлж болно. Үүнээс сэргийлэхийн тулд эрт илэрсэн дээр нь арга хэмжээ авч, дарамтнаас гарч чадвал илүү эрүүл саруул, бүтээмжтэй ажиллаж чадна. “Давж гарсан нь: Яагаад дарамтаасаа салах ёстой вэ? Өөрийгөө хэрхэн сэргээх вэ?” номыг бичсэн сэтгэл судлаач, профессор Жоан Борисенко энэхүү чухал сэдвийн талаар номондоо хөндөж бичжээ. Түүний хүүхдүүд жаахан, өөрөө Харвардын Анагаахын сургуульд зааварлагч багш, ДОХ-оор халдварласан хүмүүстэй долоо хоногт 80 цагийг хамт өнгөрүүлдэг байхдаа ажлын стрессээ тайлж сурсан аж. Борисенкогийн эхний жор юу вэ? Стресс тайлагдаж байгааг өөр дээрээ дэвшил гарсан, төрөлхийн зан чанар нь өөрчлөгдөөгүйгээр мэдэх гэнэ.
Стрессын шинж тэмдэг нь: “Ажил дээрх дарамт эхлээд илүү цагаар ажиллах болсноор ирдэг. Тэгээд өөрийгөө анхаарах нь улам муудаж, найз нөхөд, гэр бүл гэхээсээ илүү ажилдаа илүү анхаарал тавьдаг болно. Дараа нь хамтран ажиллагсад, үйлчлүүлэгчдээ ойлгож чадахаа больж, хэт сэтгэл хөдлөлдөө автдаг болно. Биеийн эрүүл мэнд эрс муудаж, ажлын бүтээмж ч доошлоно”. Дээрх шинж тэмдэг эмэгтэйчүүдэд илүүтэй илэрдэг бөгөөд 2 дахь стресс гэр бүлийн амьдралаас үүдэлтэй байдаг. Жишээ нь яг адилхан хэмжээтэй ажил хийдэг хосуудын эмэгтэй нь өдөрт 2-оос илүү цагийг гэрийн ажилд зарцуулдаг. Харин нөхөр нь түүнээс багыг зарцуулдаг” гэж Борисенко тэмдэглэж бичжээ.
Ингээд Борисенко хэрхэн дарамттайгаа тэмцдэг байсан 4 шилдэг аргыг толилуулья. Үүнд:
1. Ядралт ба Сэтгэлээр Унах: Ялгааг нь таних
Ядрах болон сэтгэлээр унах үзэгдэл нь туйлдсан, юунд ч сонирхолгүй болох, ажлын бүтээмж багатай байх зэрэг ижил шинж тэмдэгтэй байдаг. Гэхдээ тэд адилхан биш. Ядралт нь сэтгэлээр унасан үед ажлын ачаалалтай холбоотойгоор бий болдог. Хэрвээ чи ядарсан бол амралтаар яваад ч юм уу, эсвэл ханатлаа унтах гэх мэтээр өөрийгөө амархан сэргээж болдог бол сэтгэлээр унасан хүмүүс тэгж чаддаггүй” гэж Борисенко бичжээ.
2. “Заавал хийх ёстой” жагсаалтаа дахин хий
Хэрвээ чиний хийсэн “заавал хийх ёстой” ажлын жагсаалт жилд ганц удаа болдог төрсөн өдрийн лаа шиг байдаг бол түүнийгээ дахин шинэчлэх хэрэгтэй. Үүнийг багасгах хэрэгтэй. Хамгийн шилдэг арга нь аялалаар явах. Ялангуяа хайртай хүнээсээ болсон бол түр ч гэсэн холдож аялалаар явах нь зүйтэй. “Би ихэнх чөлөөт цагийнхаа 15%-ийг аялалаар явахад зориулдаг. Мөн өөрт чинь эрч хүч өгдөг тийм зүйлд цагаа зарцуулах хэрэгтэй. Уул хадаар хэсэх, хөгжим сонсох, найзуудтайгаа гадагшаа гарах, ямар нэг шинэ санаа хайх гэх мэт. Хамгийн гол нь хэн нэгний зүгээс чамд ямар ч дарамт ирэхгүй байх ёстой” гэж Борисенко өгүүлжээ. Танд гэхэд, ажлаа түр хугацаагаар зогсоож, бүтэн сайн өдрийг “гэр бүлийн өдөр” болгох нь дээр ч байж болох юм. Хэрвээ та одоогийн байдлаасаа гарч чадахгүй бол та өөрт тохирох шинэ ажил компаниасаа эсвэл өөр хаа нэгтээгээс хайсан ч дээр байж мэднэ.
3. Нууцыг Тайлахаас Өмнө Бүгдийг Ухаарахыг Хичээ
Байнгын дарамттай байх нь өөрийгөө ихээхэн эрсдэлд оруулдаг. “Таны цахим шуудангаар болон хоногийн 24 цагийн турш яаралтай гэсэн тодотголтойгоор орж ирж байгаа мэдээллийн их урсгал таныг дарамтанд оруулах эх үүсвэр байдаг. Тиймээс 7 хоногийн нэг өдөр ч байсан хамаагүй өөрийгөө бүхнээс тусгаарлан илүү хөгжилтэй, эсвэл өөрийнхөө хийх дуртай зүйлээ хийж өнгөрүүлэх хэрэгтэй. Хэрэв өөрийгөө ингэж тусгаарлаж чадахгүй бол өдөрт цөөхөн цагаар ажиллахыг хичээх нь зүйтэй. Харин унтах цагаа үүнд оруулж болохгүй” гэж тэр бичжээ.
4. Анхаарлаа Битгий Хандуул
Дээрх аргуудыг та хэрэглэсэн ч бай үгүй ч бай хамаагүй та заавал аль нэгийг нь хэрэгжүүлэх гэж хичээгээрэй. Эсвэл ямар нэг өөр аятайхан ажил хайж байгаа бол яагаад гэдэг зорилгоо сайн ухаарсан байх ёстой. “Сэтгэл гутралаа эмчилээгүй тохиолдолд бие нь илт доройтож эхлэдэг. Үүнээс болж найз нөхдийн холбоо тасран, дотроо ихээхэн ганцаарддаг. Яваандаа энэ байдлаа хар тамхи, эсвэл архиар тайтгаруулдаг болно” гэж Борисенко бичжээ. Онгоц хөөрөхөөсөө өмнө хүчилтөрөгчийн маскыг бэлтгэсэн байдаг нь танд ямар нэг байдлаар тус болдог. Сэтгэл гутралаа эмчилэх, өөрийгөө эрүүл саруул авч явах нь бухимдуулсан ямар нэг зүйлд анхаарлаа хэт хандуулахгүй байх нь ихээхэн тус болдог аж. Цаашлаад таны амьдрал, ажилд чинь ч гэсэн эрч хүч, аж жаргалыг авчирдаг жамтай.