Дэлхийн хамгийн баян гуйлгачин Бхарат Жан захирлаас тань илүү хөрөнгөтэй гэвэл та итгэх үү? Дэлхийн хамгийн баян гуйлгачин Бхарат Жан нь Энэтхэг улсын иргэн юм. Түүний амьдралыг энэ сард “India times”-д онцолжээ.
Бхарат Жан нь Мумбай хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй, хүн тасардаггүй гудамжинд гуйлга гуйгаад 40 гаруй жил болж байна. Өдгөө 54 настай Бхарат Жан ядуу гэр бүлээс гаралтай бөгөөд сургуульд сурч чадаагүй аж. Гэвч тэрээр өсвөр наснаасаа эхлээд гуйлга гуйсаар санаанд оромгүй хөрөнгө хураажээ. Түүний хөрөнгө өнөөдөр 1 сая ам.доллароор хэмжигдэж байна. Орлогын эх үүсвэр нь гуйлга бөгөөд өдөрт 10-12 цаг сууна. Хаана суух, ямар хүмүүстэй таарахаас эхлээд өдрийин орлого дунджаар 2000-2500 рупид хэлбэлзэнэ. Харин сарын орлого нь дунджаар 60,000-75,000 рупи болно.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Бхарат Жайны хөрөнгө эх үүсвэр гуйлга гуйх мөн ч тэрээр хураасан хөрөнгөө үл хөдлөх болгон түрээслэж санхүүгийн хувьд ухаалаг шийдвэр гаргажээ. Тэрээр Парел хотын төвд 1.2 сая рупигээр үнэлэгдэх хоёр орон сууцтай. Thane хотод 30 мянган рупигээр түрээслүүлдэг хоёр дэлгүүртэй, ухаалаг хөрөнгө оруулагч.
Бхарат Жаны амьдардаг дүүрэг
Түүний хоёр хүү нь шашны алдартай сургуульд сурдаг байна. Гэр бүлийнхэн нь хэдийгээр гуйлга гуйхыг нь болиулахыг хүсдэг ч Бхарат Жэйн хамгийн дуртай ажлаа орхиж чаддаггүй гэжээ. Хэдийгээр гуйлга гуйж хөрөнгөжсөн ч гэлээ тэрээр шуналдаа төөрсөнгүй, сүм хийдэд хандив өргөж, тусламж хэрэгтэй хүмүүс т мөнгөн дэмжлэг үзүүлдэг өгөөмөр нэгэн юм.
Бхарат Жан гуйлгаар баяжсан хамгийн баян хүн бөгөөд түүний араас Самбхажи Кале, Лаксми Дас зэрэг гуйлга гуйж хөрөнгөжсөн хэд хэдэн хүн бий. Өдгөө Энэтхэг улсын гуйлгын салбар 20 тэрбум доллароор хэмжигддэг байна. Энэтхэгийн Засгийн газар гуйлга гуйхыг хориглож, торгууль ногдуулах, хөөх зэрэг авдаг ч энэ салбарын хөгжлийг хумьж чадахгүй байна.










