



















1. ХҮҮХДИЙНХЭЭ ААВ БАЙ:
✅ Эр хүн байж, хүүхдээ төрөхөд орхих нь хамгийн том бүтэлгүйтэл юм. Хүүхдээ хариуцах үүргээсээ зугтах, амархан дурлалцаж, найз охиноо жирэмсэн болмогц хариуцлагаас зугтах нь харуусал дагуулдаг. Хэт олон хүүхэд аав нь амьд мөртлөө өөрсдийг нь хүлээн зөвшөөрдөггүй учраас сэтгэлдээ шархтай өсөж байна. Тэд өөрийгөө хүсээгүй хүүхэд, хайрлагдаагүй хүүхэд мэтээр бодож өсдөг бөгөөд энэ нь өөртөө итгэх итгэлгүй, насанд хүрсэн хойноо хүртэл гологдсон мэдрэмжтэй амьдрахад хүргэдэг. Хэрвээ та хүүхэдтэй бол ямар ч нөхцөлд, хүүхдийнхээ ээжтэй харилцаа ямар ч бай, ХҮҮХДИЙНХЭЭ ААВ БАЙ. Энэ бол таны үүрэг.
2. ОХИНДОО “ЧИ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ” ГЭЖ ХЭЛ:
✅ Охин хүүхдийг хамгийн анх магтах ёстой хүн бол аав. Охин хүүхэд өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгээ анх ааваасаа сонсох ёстой. Тэр охин өөрийгөө ханхүүгийн гүнж мэт мэдэрч өсөх ёстой. Ингэж өссөн охин “Чи их хөөрхөн юм” гэх эрчүүдийн үгэнд автахгүй "Би мэднэ ээ, аав минь надад үргэлж хэлдэг байсан" гэж хэлэх болно. Хэт олон охид хайр халамжаар дутаж, анхаарал хүссэндээ хөнгөн харилцаанд орж, зальтай эрчүүдийн урхинд ордог. Тиймээс охиндоо анхны хайр, анхны үнэнч сэтгэлийг аав нь үзүүлж, хамгаалж байх хэрэгтэй.
3. ХҮҮДЭЭ ЖИНХЭНЭ ЭР ХҮНИЙ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛ:
✅ Эрэгтэй хүүхэд хорвоод ирэхдээ ямар ч туршлагагүй, эр хүн гэж ямар хүн болохыг суралцахаар ирдэг. Тэр эр хүн ямар байхыг, эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэхийг, хайрлахыг ааваасаа сурдаг. Аав нь эмэгтэй хүнийг хүндэлдэг, шударга, ажилсаг, хайр халамжтай, үгэндээ эзэн, үнэнч хүн байж, үүнийгээ хүүдээ үлгэрлэдэг байх ёстой.
4. ГЭР БҮЛЭЭРЭЭ ХООЛЛОХ:
✅ Хоол хамт идэх нь гэр бүлд дотно уур амьсгал бий болгодог. Аавтайгаа хамт хооллож, хүүхдүүдтэйгээ ярилцах нь хүүхдэд хамгийн их итгэл, аюулгүй байдлыг мэдрүүлдэг.
5. ГЭР БҮЛИЙН ТЭРГҮҮН БАЙ:
✅ Аав хүн бол гэр бүлийн "Тэргүүн", удирдагч байх ёстой. Хүүхдүүддээ Бурхантай зөв харилцаатай байхыг заах, өөрөө залбирч, сургааль үгсийг уншиж, хайр халамжаараа үлгэрлэх хэрэгтэй. Хүүхдүүддээ зөв суурь тавьж өгөх нь ирээдүйд нь бат тулгуур болно.
6. СОНС:
✅ Аав нь хүүхдүүдийнхээ яриаг анхааралтай сонсдог бол хүүхэд өөртөө итгэлтэй, нээлттэй хүн болон өсдөг. "Аавдаа ямар ч зүйл ярьж болно" гэж мэдэрдэг хүүхдийг амьдралын ямар ч бэрхшээл айлгадаггүй. Заримдаа зүгээр л чимээгүй суугаад сонс, хүүхдүүдийнхээ дотоод ертөнцийг ойлго.
7. ЗӨВЛӨГӨӨ ӨГ:
✅ Аав хүн хүүхдэдээ зөв замыг зааж өгөх ёстой. Хүүхэд чиглэл, хөтөлбөр хүсдэг. Өөрийнхөө алдаа, амьдралын сургамж, хүсэл мөрөөдлөө хуваалц. Дарангуйлсан мэт "Заавал" гэж тулгах бус, яагаад ингэж бодож байгаагаа ойлгуулж, хамтдаа зөв гарцыг олоход тусал. Ингэснээр хүүхэд амьдралдаа өөрөө зөв шийдвэр гаргах чадвартай болно.
8. ОРШИН БАЙ:
✅ Аавын оролцоо мэдрэгдэх ёстой. Зарим аавууд хүүхдүүдийнхээ хүмүүжил, халамжийг эхнэртээ бүрэн даатгадаг. Хайрын хамгийн бодит баталгаа бол цаг зав гаргах. Энэ шалгалтанд бүү уна.
9. МӨНГӨӨР АСУУДЛАА ШИЙДЭХ ГЭСЭН ҮЗЭЛТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ:
✅ Ямар баян байсан ч аав хүний үүргийг мөнгөөр орлуулж болохгүй. Хүүхдээ хайр халамжгүй орхиод, асуудал гармагц мөнгө өгч амыг нь хаах нь зөв арга биш. Хүүхэдтэйгээ гар бие оролцож, хүнд үед нь хамт бай. Түр зуур бэлэг, мөнгө хүүхдийг баярлуулж болох ч удахгүй "Аав минь надад хайргүй, мөнгө л өгдөг байсан" гэж бодно.
10. ҮРГЭЛЖ ХАМТ БАЙ:
✅ Хүүхдийнхээ спортын өдөр, төрсөн өдөр, сургуулийн өдөрлөг, төгсөлт зэрэг онцгой үйл явдалд заавал оч. Заримдаа хүүхдийнхээ дуртай зүйл дээр гэнэтийн зочин бол, найзуудтай нь танилц, ингэснээр "Аав минь намайг хайрладаг, анхаардаг" гэдгийг хүүхэд чинь үргэлж мэдрэх болно. За ингээд Аав шиг аав байх дээрх 10 зөвлөмжийг дагахад л болоод явчихна.










