



















70, 80-аад оныхны үзэх дуртай кино болох "Happy Gilmore" эргэн ирлээ. “Happy Gilmore 2” кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Анхны кино дэлгэцнээ гарснаас хойш бараг 30 жил өнгөрсөн бөгөөд энэ бүтээл нь 90-ээд оны инээдмийн сонгодог киноны нэг болж, Адам Сэндлерийг алдартай жүжигчин болгож чадсан билээ.
ABC сувгийн “Good Morning America” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Сэндлер дараагийн ангийг хийх шийдвэрт хэрхэн хүрснээ ярьжээ.

“Гудамжаар алхаж явахад олон хүн ‘Happy Gilmore 2 хэзээ хийх вэ?’ гэж асуудаг. Би 28 жилийн турш ‘Юу гэж дээ, үгүй’ гэдэг байсан. Гэтэл нэг мэдэхнээ ‘Магадгүй хийж болох юм’ гэж бодогдсон” хэмээв.
Шинэ ангид дүрийнх нь амьдрал өмнөх шигээ биш болсныг Сэндлер хэлэхдээ:
“Тэр хөгширсөн. Жаахан жин нэмсэн нь ч харагдана. Киноны эхэнд Happy-ийн амьдрал тийм ч өөдтэй биш. Гэхдээ тэр гэр бүлтэй болсон, одоо дахин гольфийн ертөнцөд эргэн ирж байна.”
2024 оны тавдугаар сард Netflix энэхүү киног хийхээ зарласан бөгөөд одоо дэлхийн алдартнуудыг урьж цомхон баг бүрдүүлжээ. Кинонд дуучин Bad Bunny, NFL-ийн од Трэвис Келси, мөн мэргэжлийн гольфчид хүртэл тоглож байна.
Трэвис Келси киноны трэйлер дээр зөөгчийн дүрд тоглож,
“Таныг эргэн ирсэнд таатай байна, ноён Гилмор” гэж хэлдэг.
Сэндлер жүжигчдийн бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлсэн талаар:
“Яаж бүтсэнийг би ч сайн мэдэхгүй. Бид зохиолоо бичиж явуулсан. Бүгд сайхан сэтгэлээр зөвшөөрсөн. Өдөр бүр шинэ хүн ирж, бид хамтдаа хөгжилдөж байлаа.”
Кинонд мөн түүний гэргий Жэки Сэндлер болон охид Сэди, Санни нар нь ч тоглож байгаа тул энэ нь нэг төрлийн гэр бүлийн хамтын ажил болжээ.
Страхан түүний хүүхдүүд анхны киног хэрхэн хүлээж авсныг асуухад, Сэндлер:
“Тэд ‘Happy Gilmore’-т их дуртай. Би гэртээ ороход тэд найзуудтайгаа буйдан дээр сууж, миний кино гарч байвал би дотроо ‘Одоо ямар хариу үзүүлэх бол?’ гэж боддог. 99% нь таатай хариу үзүүлдэг. Заримдаа л надад хачирхсан харц шидэж, ‘Та яаж ийм зүйл хийсэн юм бэ?’ гэж асуудаг. Би ч ‘Тэр чинь их дээр үеийн бүтээл’ гэж хэлдэг дээ."










