
Трампыг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгагдсан этгээд гэм буруугүй гэж мэдүүллээ.

Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг алахыг завдсан хэрэгт буруутгагдаад буй этгээд түүнд оноож буй бүх зүйл ангид гэм буруугүй хэмээн шүүхэд мэдүүлжээ. Калифорни мужийн иргэн 31 настай Коул Аллен шүүх хурал дээр өөрөө үг хэлээгүй бөгөөд түүний өмгөөлөгч Тезира Абэ өмнөөс нь мэдүүлэг өгсөн байна.
Коул Алленд АНУ-ын Ерөнхийлөгчийг хөнөөхийг завдсан, холбооны албан хаагчид халдсан, галт зэвсгийн тухай хууль зөрчсөн зэрэг ял тулгажээ.
Прокуроруудын мэдээлж буйгаар Аллен өнгөрсөн сард Цагаан ордны сурвалжлагчдын холбооны хүндэтгэлийн оройн зоогийн үеэр Ерөниийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргааны бусад гишүүд рүү халдахыг завдсан аж. Мөн тэрээр АНУ-ын Нууц албаны ажилтан руу буугаар гал нээж, шалган нэвтрүүлэх хамгаалалтын цэгийг дайран орсон гэж буруутгагдаж байна.
Вашингтон руу Коул Аллен галт тэргээр ирэхдээ винтов, гар буу, хутгаар зэвсэглэн 4-р сарын 25-нд болсон арга хэмжээ зохион байгуулагдсан "Вашингтон Хилтон" зочид буудалд өрөө захиалсан байсан гэж мөрдөн байцаагчид үзэж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Шүүх хурлын үеэр Аллен улбар шар өнгийн хорих хувцастай, бэлхүүсээрээ гавлагдсан байжээ. Энэ нь түүний хувьд Вашингтоны холбооны шүүхэд анх удаа ирж буй тохиолдол бөгөөд хэргийг цаашид АНУ-ын дүүргийн шүүгч Тревор МакФадден хянан хэлэлцэх юм.
Өнгөрсөн долоо хоногт өөр нэгэн шүүгч Аллентай Вашингтоны хорих төвд хэрхэн харьцсанд санаа зовниж буйгаа илэрхийлэн уучлал хүссэн байна. Түүнийг амиа хорлохоос сэргийлэх тусгай хяналтад оруулж, бусад хоригдлоос тусгаарласан байжээ.
Энэ хэргийн дараагийн томоохон хууль зүйн маргаан нь АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тод Блаше болон Вашингтоны прокурор Жианин Пирро нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзуулах хүсэлт байх төлөвтэй байна. Учир нь тэд тухайн оройн зоогт өөрсдөө оролцож байсан бөгөөд болзошгүй бай байж магадгүй гэж өмгөөлөгчид үзэж байгаа юм.
Аллены өмгөөлөгч Южин Ом
Ийм хэрэгт хохирогч байж болзошгүй хүмүүс өөрсдөө хэрэштнийг яллах ажиллагааг удирдах нь зохимжгүй.
гэж мэдэгджээ.
Прокурорууд өмгөөлөгчдийн хүсэлтэд 5-р сарын 22-ны дотор хариу өгөхөөр болсон байна. Харин Жианин Пиро CNN-д өгсөн ярилцлагадаа
Энэ хэрэгт прокуророор ажиллах чадвар маань тухайн арга хэмжээнд оролцож байсан эсэхтэй ямар ч холбоогүй.
хэмээн мэдэгдсэн байна.










