



















Кофены үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Бразил улсын кофены үрийн нөөц багассаар байна. Нөөц шавхагдах дөхсөнөөр арабика сортын кофены үнэ, дээд түвшинд хүрлээ. Одоогоор дэлхийн зах зээлд нэг тонн нь 7900 ам.долларыг даваад байна.
Мөн Арабика сортын кофены гуравдугаар сард арилжаалах үнэ фунт нь 3.5 долларт хүрлээ. Бразилын арабика сортын кофены энэ жил ургац хураалтын 70-80 хувь нь арилжаалагдсан байна.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Бразил улс нь дэлхийн арабика шошны бараг тал хувийг үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү сорт нь дээд сортод тооцогддог. Харин робуста сортоор тэргүүлэгч Энэтхэг, Вьетнамын тариаланчид үнийн өсөлтийг хүлээж борлуулалтаа саатуулж байгаа нь нийлүүлэлтийн хомстолд хүргэж байна.
Ган гачиг, уур амьсгалын өөрчлөлт кофе, какао, элсэн чихэрийн ургац хураалтад нөлөөлж, үнийн өсөлтийг нэмэгдүүлсээр байна.
Тухайлбал чихэрийн нишинги нэг фунт нь 1.1 хувиар өссөн бол, элсэн чихэрийн үнэ 2.2 хувиар өсч, нэг тонн нь 522.9 доллар болжээ.
Харин Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр какаоны үнэ 3.3 хувиар өсч, тонн тутам нь 11,7 мянган долларт хүрээд байна.









