



















Технологийн "Astronomer Inc." компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон рок тоглолтын үеэр эхнэр нь биш эмэгтэйтэй дотно байдалтай тэврэлдэж байсан нь камерын бичлэгт илчлэгдсэнээс болж огцорсон тухай тус компани бямба гарагт мэдэгдлээ.
Компанийн LinkedIn хуудсанд байршуулсан мэдэгдэлд:
Манай удирдлагууд ёс зүй, хариуцлагын хамгийн өндөр шалгуурыг биелүүлэх ёстой. Харин сүүлийн үед энэ шалгуур хангагдаагүй" гэжээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Байрон өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн бөгөөд ТУЗ түүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүнийг баасан гарагт албан үүргээс нь түр чөлөөлсөн бөгөөд одоо бүтээгдэхүүн хариуцсан захирал Пит ДеЖой (Pete DeJoy) түр үүрэг Гүйцэтгэх захирал болжээ.
Байрон болон "Astronomer" компанийн хүний нөөцийн захирал Кристин Кабот нар өнгөрсөн лхагва гарагт Массачусетс мужийн Гиллетт цэнгэлдэх хүрээлэнд болсон Coldplay хамтлагийн тоглолтын үеэр дотно байдлтай тэврэлдэж байхад нь том дэлгэцээр үзүүлж, бичлэг нь цахим орчинд вирус мэт тархсан юм.
Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, тухайн үед камерын бичлэгт өртсөн хүмүүс зөвхөн Байрон ба Кабот хоёр байсан. Кристин Каботын ажлын байрны талаар нэмж тодруулахад хариу өгөөгүй байна.
Тэд том дэлгэцээр өөрсдийгөө гарч байгааг ухаармагцаа, Байрон камернаас бултаж, харин Кабот нүүрээ гараараа даран эргэсэн юм.
Coldplay хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин тайзан дээрээс хошигнон:
“Тэд нууц амрагууд бололтой, эсвэл зүгээр л маш ичимхий хүмүүс байна” гэж хэлжээ.
Хэрэг явдлын дараа цахим мөрдөгчид тэднийг нийгмийн сүлжээн дэх профайлуудаар нь таньж, компаний нэрийг зарлахаас өмнө аль хэдийн олж тогтоосон юм.










