Энэ долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөөг Английн домогт Ерөнхий сайд Уинстон Черчилль өгөх болно. Сэр Уинстон Черчилль Английн Оксфордшир Бленхайм хэмээх хотод Лорд Рандольф Черчилль, Жаннета Жером нарын хүү болон мэндэлсэн. 1900 онд Консерватив намаас Парламентийн гишүүнээр сонгогдсон боловч 1904 онд намаа сольж Либерал намын гишүүн болсон.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
1924 онд эргээд Консерватив намын гишүүн болсон энэ аугаа эрхэм 1940-1945, 1951-1955 онуудад Их Британийн Ерөнхий сайдаар ажилласан байдаг. Тэрээр “Амжилт гэдэг бол амжилтаас амжилт руу биш, бүтэлгүйтлээс бүтэлгүйтэл рүү итгэлээ алдалгүй алхах явдал” гэсэн байна.
Бүтэн зууныг хөндлөн туулж (1874 оноос 1965 оныг хүртэл) амьдрахдаа тэрээр юу эсийг үзсэн гэхэв. Ялалт ялагдал, үхэл хагацал, дайн тулаан гээд бүхнийг үзэж туулсан энэ эрхэм бидэнд дээрх зөвлөгөөг өгсөн байхад та бүтэлгүйчихлээ гэж гутарч суух нь зөв үү гэдгийг бодоорой. Мөн хүрсэн жаахан амжилтдаа сэтгэл ханах нь зөв эсэхийг тунгаагаарай.










