Энэ долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөөг Япон гаралтай Америкийн тэрбумтан хөрөнгө оруулагч, илтгэгч Роберт Киосаки өгч байна. Тэрээр 15 гаруй номын зохиогч бөгөөд “Баян аав, ядуу аав”, “Мөнгөний урсгал” зэрэг номууд нь монгол хэлээр орчуулагдан гарсан билээ. Түүний зохиосон эдгээр номууд дэлхийн томоохон сэтгүүл болох “Wall Street Journal”, “USA Today”, “The New York Times”-аас гаргадаг бестселлер номын жагсаалтыг тэргүүлж байсан юм. За ингээд Роберт Кийосакигийн өгсөн ажил хэрэгч зөвлөгөөг таалан уншина уу.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэрээр “Азгүйчүүд л өөрийгөө өмөөрч бусдад гомдоллож явдаг. Тийм болохоор өөрийн сул талаа бусдад бүү харуул. Тэгж чадвал таны эрхэлж буй аливаа бизнес өргөжин тэлэх боломжтой болно. Өөрийгөө өмөөрөх нь өөрөө өөртөө худал хэлж байгаагаас ялгаагүй зүйл юм. Тийм болохоор өөрийгөө зөвтгөх нь таны ирээдүйн амжилтын дайсан гэж ойлгох хэрэгтэй. Харин алдаан дээрээсээ суралцах хэрэгтэй бөгөөд ингэж чадвал дараагийн удаа та алдах нь багасч ашиг орлого чинь нэмэгдэх болно. Ер нь анзаарч байхад сул дорой хүмүүс л өөрийгөө өмөөрч, бусдад бурууг тохдог” гэж Роберт Киосаки зөвлөж байна. За ингээд өөрийгөө өмөөрөлгүйгээр ажлаа хийж байгаа хүмүүсийн өнөөдрийн ажилд нь амжилт хүсье.
Mr: Unuku










