



















Таны хийх гэж байгаа ажил хэдэн төгрөг танд өгөхийг тооцож үзэхээс өмнө гарах зардлыг эхлээд тооцож үзэх нь чухал. Заримдаа өндөр цалин нь чамд чөлөөт цаг болон мөнгийг бага авчирдаг болохыг судлаачид гаргажээ. Миний хувьд хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол өөрийнхөө санхүүг нарийн тооцож үзэхэд хийж байгаа ажлаасаа тийм ч их мөнгө олж чаддаггүй болохыг ойлгосон явдал юм.
Тэр үед миний цалингийн хэмжээ жилд ойролцоогоор 40,000 ам.доллар байсан. Ингээд яагаад хүрдэггүй, би бага мөнгө авдаг байсан тухай хамтдаа бодож үзцгээе. Үнэнийг хэлэхэд энэ тийм ч бага мөнгө биш, сайн мөнгө. Жилд 50 долоо хоног байдаг гэж үзвэл би долоо хоногт 40 цаг ажилладаг гэсэн үг. Цагаа цалиндаа хувааж үзвэл би цагт 20 ам.долларын цалин авдаг гэсэн үг.
Тийм үү? Тэгвэл бодит байдал дээр огт өөр тооцоо гарна.
Хамгийн түрүүнд бидний төлөх ёстой зүйл бол татвар. Холбооны Нөөцийн Сангийн орлогын татвар, мужийн орлогын татвар болон нийгмийн даатгалын татвар гэх мэт олон татвар төлөх ёстой. ХНС-гийн миний цалингийн 11 орчим хувийг авдаг бол мужийн татварт би 4%, нийгмийн даатгалд 2 орчим хувийг тус тус өгнө. Нийгмийн даатгалд эрүүл мэнд болон тэтгэврийн даатгал багтаж байгаа.
Хоёрдугаарт, автобусны мөнгө. АНУ-д ихэнх хүмүүс хувийн тэрэгтэй байдаг бол би тэдний нэг адил ажилдаа явахдаа унадаг нэг машинтай. Машиныхаа зардлыг хэмнээд хэмнээд би сард 200 орчим ам.долларыг зарцуулдаг бол шатахуунд 40 орчим ам.доллар, урсгал засварт 30 ам.доллар, замын болон автомашины даатгалд 40 ам.долларыг тус тус зарцуулдаг.
За үүн дээр би сайхан хувцас өмсөхийг хүснэ. Би хувцасандаа хамгийн багадаа жилд 200 ам.доллар зарцуулдаг бол хурал зөвөлгөөн, хүлээн авалтанд өмсөх хувцасандаа мэдээж хэрэг ахиухан мөнгө зарцуулах хэрэг гарна.
Би долоо хоногт 2 удаа гадуур хооллодог бөгөөд нэг удаад 10 ам.доллар зарцуулдаг. Жилд 3 удаа найзуудтайгаа салхинд гардаг. Нэг удаа салхинд гарахад 100 орчим ам.долларыг зарцуулдаг.
Ажлын тухайд хийх ёстой ажлаа хугацаанд нь дуусгах гэж илүү цагаар ажиллах үе олон тохиолддог. Үүнийг ажлын өдрүүдэд хуваахад өдөрт 40 орчим минут илүү ажилладаг гэсэн үг. Илүү цагаар ажиллахад хоол гадуур идэхээс өөр аргагүй. Үүнд хэдэн төгрөг зарцуулдгаа бас нэмээд бодох хэрэгтэй.
Ингээд зарцуулдаг мөнгөнийхө тоог нэмээд байхад танд үлдэх жинхэнэ мөнгөний тоо багассаар байна гэдэгт би итгэлтэй байна. Одоо ярьсан зардлуудаа цэгцлээд нэг тооцоод үзье.
Би жилд 40,000 ам.долларын цалин аваад 6,400 ам.долларыг татварт, 3,720 ам.долларыг утас, холбооны зардалд, 200 ам.долларыг хувцасанд, 1,000 орчим ам.долларыг гадуур хооллоход, 300 ам.долларыг найзуудтайгаа уулзах болон салхинд гарахад хэрэглэдэг. Энд дурдсан зардлуудыг нийлүүлж бодоход 11,620 ам.доллар болно.
Тэгэхээр 40,000 ам.долларын цалин маань 28,380 ам.доллар боллоо. Би долоо хоногт 40 цаг ажилладаг байсан гэхээд жилд 2,000 цаг болно. Үүн дээр цалин тооцдоггүй илүү цаг 10, утсаар ярьдаг 3 цаг (утсаар ярихад жилд зарцуулдаг хэмжээ) аялалын 150 цаг, бусад үйл ажиллагаанд зарцуулах 48 цагийг оруулаад нийтдээ 2,848 цагийг би ажил болон үйл ажиллагаандаа зарцуулдаг. Нийт цагаа жилийн 50 долоо хоногт хуваахад би долоо хоногт 57 цагийг ажиллахад зарцуулдаг гэсэн үг.
Тэгэхээр яг үнэндээ миний хийдэг ажил надад цагт 10 ам.доллараас ч бага цалин төлдөг болж таарлаа. Иймээс авч байгаа цалингийн хэмжээгээ өөрийнхөө зардалтай харьцуулаад нэг тооцоод үзээрэй.
Жич: Монголчууд бидний хувьд их сонирхолтой тоо гарна гэдэгт би итгэлтэй байна.










