
АНУ-ын Филадельфи хотод пүрэв гарагт болсон 2026 оны Олон улсын математикчдын их хурлын (International Congress of Mathematicians) нээлтийн үеэр Хятадын математикч Дэн Юй (Deng Yu) болон Ван Хун (Wang Hong) нарт Филдсийн медаль (Fields Medal) гардууллаа. Ингэснээр Хятадын математикчид энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны тохиолдол болж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Филдсийн медаль нь дэлхийн математикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд дөрвөн жил тутамд 2-4 залуу математикчид олгодог. Энэ шагналыг тэдний хийсэн онцгой судалгааны үр дүн, математикийн шинжлэх ухаанд оруулсан үнэтэй хувь нэмэр, мөн ирээдүйд улам өндөр амжилт гаргах чадамжийг нь үнэлэн олгодог юм.









