



















Америкийн поп од Бритни Спирс өөрийн бүх хит дуунуудаа багтаасан уран бүтээлийн цогц сангийнхаа оюуны өмчлөх эрхийг бусдад зарсан тухай АНУ-ын хэвлэлүүд энэ сарын 10наас эхлэн мэдээлж эхэлсэн билээ.
Худалдах гэрээнд тодорхой үнийн дүн дурдаагүй ч TMZ сайтын эх сурвалжуудын мэдээлснээр $200 орчим саяын долларын болсон гэнэ.

Өмнө нь Канадын поп од Жастин Бибер 2023 онд үүнтэй ойролцоо хэмжээний үнийн дүнгээр уран бүтээлүүдийнхээ өмчлөх эрхийг зарж байсан юм. Сүүлийн жилүүдэд хөгжмийн уран бүтээлчдийн дунд иймэрхүү наймаа улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 44 настай Бритни Спирс сүүлийнх нь тохиолдол болж байна.
Тухайлбал 2021 онд алдарт Брюс Спрингстин $500 саяар өөрийн бүх уран бүтээлийн каталогийг "Sony Music Entertainment" компанид зарж байжээ. Удалгүй Дэвид Боуигийн өв залгамжлагчид түүний уран бүтээлийн сан хөмрөгийг "Warner Chappell Music" компанид $250 саяар заржээ.
Сүүлд ZZ Top, Тина Тернэр, Пол Саймон зэрэг уран бүтээлчид бүгд ижил төстэй гэрээ байгуулсан юм.

Иргэд ипотекийн барьцаа хөрөнгөө бүртгүүлэх, чөлөөлүүлэхийн тулд улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн ирдэг зохицуулалтыг халж, зөвхөн банкны салбараар дамжуулан үйлчилгээг авах боломжийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бүрдүүлэхээр зорин ажиллаж буйгаа талууд илэрхийллээ.
https://youtu.be/yYRCMbiEX-M?si=7OtRrhRlHK7o78Vg

---
"Hollywood Reporter" сонины мэдээлснээр Бритни Спирсийн хөгжмийн эрхийг "Primary Wave" компани худалдаж авсан гэнэ. Тус компани Уитни Хьюстон, Боб Марли, Принс зэрэг алдартай уран бүтээлчдийн хөгжмийн эрхүүдийг эзэмшдэг юм.
Ийм эрх эзэмшдэг компаниуд бүх дуу хөгжмийн цацалт, цомгийн борлуулалт, сурталчилгаа, кинонд ашиглах эрхийн төлбөрийг цуглуулдаг. Уран бүтээлчдийн хувьд ийм гэрээ байгуулснаар өөрийн ирээдүйн орлогыг тооцоолоод урьдчилж авч байгаа гэсэн үг юм. Харин худалдан авагчдын хувьд урт хугацаанд ашиг олох хөрөнгө оруулалт болдог.
Sony, Universal, Warner зэрэг томоохон лэйбелүүд ийм төрлийн бизнесээ өргөжүүлж байгаа бол Recognition Music Group, Concord Music Publishing зэрэг мэргэшсэн хөрөнгө оруулагчид бий болоод байгаа.
Бритни Спирс 1990-ээд оны сүүлээр дэлхий дахинд алдаршиж байсан ч сүүлийн жилүүдэд хөгжмийн ертөнцөөс нэлээд холдсон юм. 2021 онд АНУ-ын шүүх түүний эцгийн 13 жил үргэлжилсэн санхүүгийн хараа хяналтыг цуцлах шийдвэр гаргаж байв. Дуучин бүсгүй үүнийг хүчирхийлэл гэж тодорхойлж байсан бөгөөд шүүхээр заргалдсаны эцэст эрх чөлөөтэй болж байжээ.



.webp&w=3840&q=75)






.jpg&w=3840&q=75)
.jpg&w=3840&q=75)