
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Оюу толгой ХХК-ийн “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орлоо.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
34 -р цэцэрлэг нь орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн, хүүхдийн сурч боловсрох, хөгжих таатай орчныг бүрдүүлсэн сургалтын зориулалтын өрөө, танхим, хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан цогц шийдэлтэй.
Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүртээмж сайжран, нэг багшид ногдох хүүхдийн тоог бууруулах, багш, ажилтнуудын ажлын ачааллыг зохистой түвшинд хүргэх, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.














