НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Мөнхбат хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн Э.Одонтуяа, Д.Бадарсан, Ч.Мэндбаяр, А.Амартүвшин, Т.Батцогт, Г.Батзориг, Б.Сэмжидмаа нар оролцлоо.

Хуралдаанаар Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх тухай, Газар эзэмших эрх дуусгавар болгох, газрын байршил өөрчлөх зөвшөөрөл олгох тухай, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн дүрэмд нэмэлт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудалтай холбоотойгоор Нийслэлийн агаарын зорчих хөдөлгөөн, агаарын дэд бүтцийн сүлжээг хөгжүүлэх төслийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албаны дарга П.Сугарням танилцуулав. Одоогийн байдлаар төрийн өмчийн нисдэг тэрэг яаралтай үед Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон хувийн хэд хэдэн байршилд буух зогсоолтой байна. Гэвч эдгээр зогсоол нь гэрэлтүүлэг болон таних тэмдэг стандарт хангахгүй болсон ба үйл ажиллагаагүй байна. Түүнчлэн хот хөдөөгийн яаралтай тусламж, гал түймэр, эрэн хайх ажиллагаа, эмч тариа хүргэх зэрэгт агаарын тээврийн үйлчилгээ нэн шаардлагатай байгаа тул эмнэлгүүдийн нисдэг тэрэгний үйл ажиллагааг сэргээх шаардлагатай үүссэн байна. Тиймээс дараах байршлуудад зогсоол шийдэх талаар судалж байгаа аж...











