
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17-ын үеэр “Амгалан дэлхий” сэтгүүлчдийн клубээс бэлтгэн хүргэж буй “АМЬДРАЛЫН 20 СУДАС” баримтат хөрөг нэвтрүүлгийн нээлт Цэнхэр болон Ногоон бүсэд боллоо.
Зэрлэг ан амьтдыг услах цэгийг анх санаачлан, бодит ажил хэрэг болгож эхэлсэн Т.Батсүхийн байгаль дэлхий, ан амьтнаа гэсэн чин сэтгэл, тууштай үйл хэрэг нь энэхүү бүтээлийн гол санааны нэг болжээ. Түүний эхлүүлсэн үйл хэргийг аймаг, орон нутгийн удирдлагууд ажил хэрэг болгон дэмжиж, хамтран хэрэгжүүлсний үр дүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 20 гаруй услах цэгийг бий болгож, сард 3000 гаруй зэрлэг ан амьтан ундаалдаг байна.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
“Амьдралын 20 судас” баримтат хөрөг нэвтрүүлэг нь услах цэгийн бүтээн байгуулалтыг харуулаад зогсохгүй говь нутгийн экосистем, зэрлэг ан амьтдын амьдралын бодит нөхцөл байдал, усны үнэ цэнэ, байгаль хамгааллын ажилд орон нутаг, иргэдийн оролцоо ямар чухал болохыг бодитоор харуулсан бүтээл болжээ.
COP17-ын хүрээнд энэхүү баримтат нэвтрүүлгийг нээж, олон улсын төлөөлөгчид, оролцогч байгууллага, байгаль хамгаалагчид, иргэдэд хүргэсэн нь говь нутгийн байгаль орчин, зэрлэг ан амьтдын өмнө тулгамдаж буй асуудлыг олон нийтэд ойлгуулж, тэдний сэтгэл зүрхэнд хүрсэн бүтээл боллоо.
Цаашид говь нутгийн экосистемийг хамгаалах, зэрлэг ан амьтдын амьдрах орчныг тэтгэх, усны нөөцийг нэмэгдүүлэх ажилд олон улсын байгууллага, төр, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.











