Монгол Улсын тамирчин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ дэлхийн шатрын Топ 5 Лигийн нэг 🇹🇷 "Туркийн Супер Лиг"-т 1-р байр эзэлж хошой алтан медальтай боллоо.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тэрээр "8-р сарын 4-16 хооронд Турк улсын Анкара хотод уламжлал болон зохиогддог Туркийн Супер Лигт 🇹🇷 "Тарсус Зэка" клубээс эмэгтэй ангилалд уригдан амжилттай оролцсондоо маш их баяртай байна. Уг тэмцээний эмэгтэй ангилалд Хятад улсын Эрэгтэйчүүдийн Их Мастер Жу Жинэр 2533 чансаагаар ахалж (GM-1, IM-10, WGM-5, WIM-5) орсон, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын бүрэлдэхүүнтэй 15 өрөгтэй энэ тэмцээн миний тоглож байсан хамгийн том, хамгийн урт тэмцээн байлаа" гэж түрүүлсэн сэтгэгдлээ хуваалцсан юм.
"Нэрсийн жагсаалт, тэмцээний бүрэлдэхүүнийг хараад сүрдэж байсан тэмцээндээ түрүүлсэндээ баяртай байна" хэмээн мөн онцолжээ.











