Энэ долоо хоногийн зөвлөгөөг алдарт хөрөнгө оруулагч Омахагийн Зөнч гэдгээрээ алдартай Уоррен Баффет өгнө. “Аливаа нэгэн бизнесийн үйл ажиллагааны үр дүнг үзэх гэж бүү яараарай. Учир нь бүх юманд цаг хугацаа гэж юм байдаг. Ямар ч бизнесмэн хүн өөрийн үйл хэргийн үр дүнг сайнаар гарна гэдэг хүлээлттэй байдаг. Зарим тэвчээргүй нэгэн бүх юмаа цагаас нь өмнө баллаж орхидог. Учир нь тэдний тэвчээрийн хязгаар цагаасаа өмнө алдуурч олсон жаахан ашгаа аваад санаа амардаг. Ихэвчлэн дутуу дулимаг хийсэн аливаа нэгэн бизнесийн үйл ажиллагаа араасаа санаашрал дагуулж эзнээ яаруулдаг.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ийм байдалд бүү ороосой гэсэн үүднээс танд “тэвчээртэй хүлээж чадвал амжилт гэдэг хүүхдээ өлгийдөн авах болно” гэж зөвлөх байна. Эмэгтэй хүнийг жирэмсэн болголоо гээд сарын дараа хүүхэдтэй болчихгүй шүү дээ. Хүн төрлхтний гайхамшигт бүтээл болох хүүхэд хүртэл хэвлийдээ арван сар бүрэлддэг. Тэгвэл таны бизнесийн амжилтын үр дүн бүрэлдэхийг тэвчээртэй хүлээгээрэй. Энэ тэвчээр бизнест маш чухал байдаг” гэж алдарт хөрөнгө оруулагч маань зөвлөж байна. Эцэст нь сайтынхаа уншигчдад өөрийн бизнесээ жирэмслүүлж “амжилт” гэдэг хүүхдээ тэвчээртэй хүлээхийг хүсье!










