
🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэ удаагийн ажил хэрэгч зөвлөгөөг удирдлагын менежментээр мэргэшсэн, “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн долоон чадвар” номын зохиогч Америкийн өөрийгөө хөгжүүлэх нийгэмлэгийн тэргүүн Стивен Кови өгнө. Тэрээр “Аливаа ажлыг хийхдээ фермерын байр сууринаас ханд. Учир нь фермер хүний хөдөлмөрийг сайн үр, сайн хөдөлмөр, сайн ургац гэж ангилдаг. Эдгээрийн аль нэг нь байхгүй бол арвин их ургац авдаггүй. Та ч гэсэн аливаа нэг ажил төрөл хийхдээ үүнийг сайн анхаар” гэж зөвлөсөн байна. Стивен Кови “Хөдөө аж ахуй хэн бүгдийн мэддэг салбар бөгөөд хавар үрээ суулгаж, зунжин усалж тордож, намар ургацаа авдаг. Энгийн байгаа биз. Гэхдээ эдгээрийн аль нэгийг дутуу дульмаг хийвэл та залхуурсныхаа шанг хүртэж муу ургац авдаг” гэж би хүмүүст зөвлөдөг. Хэрвээ та ямар нэг ажил эхлүүлэх гэж байгаа бол “Фермер шиг ажилла” гэсэн энэ зөвлөгөөг санаарай. Тэгвэл таны ажил үйлс бүтэмжтэйгээс гадна нягт нямбай байх болно. Эцэст нь хэлэхэд үнэнч шудрага хөдөлмөр ашиг орлогын үүд юм.










