



















Хөгжмийн зохиолч, дуучин, продюссер Р. Келли шоронд хоригдож байхдаа өөрийн хөгжмийн бүтээл, амьдралынхаа талаар шүтэн бишрэгчдэдээ шинэ мэдээлэл өгчээ.
Тэрээр эдгэрэшгүй өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч энэ нь хорт хавдар эсвэл ДОХ шиг хүмүүсийн төсөөлөх өвчин биш гэдгийг "Inmate Tea with A&P" подкастад өгсөн илэн далангүй ярилцлагынхаа үеэр хэлжээ.
"Дуу дуулах бол үзэсгэлэнтэй өвчин, үүнээс салах арга байхгүй. Би хаана ч байсан, амьд байгаа цагтаа үргэлж дуулж, үргэлж зохионо."
Хэдийгээр шоронгийн хана түүний биеийг хорьж байгаа ч, Келлигийн хөгжмийн хүсэл тэмүүлэл саараагүй бөгөөд тэр бүтээлч байдал нь ямар ч саадгүйгээр үргэлжилсээр байна.
"Би энд байх хугацаандаа 25 дуутай цомог бичсэн" гэж тэр подкастад ярихдаа дурдсан байна.
Хэдийгээр урт хугацааны ялтай байгаа ч Р. Келлигийн хөгжмийг хүмүүс үргэлжлүүлэн сонссоор байгаа аж.
2025 оны эхний байдлаар түүний Spotify-ийн нийт стрим 3 тэрбумыг давж, өдөрт 782,000 гаруй удаа тоглогдож байна. Түүний энэ платформ дахь 391 дуутай цомгоос 234 нь соло дуунууд бөгөөд алдарт "Ignition" дуу нь 645 сая гаруй удаа тоглогдсон ба өдөрт дунджаар 101,872 удаа сонсогддог аж.
Энэхүү тогтвортой сонсогчдын ачаар цугларсан роялти орлого нь түүний хууль ёсны өр төлбөрийг дарахад тусалжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
2024 оны 12-р сард, Келлигийн хөгжмийн каталогийн орлогоороо шүүхийн торгуулийн 500,000 ам.долларын өрийг барагдуулсан бөгөөд үүнээс 379,649.90 ам.долларыг хохирогчдод олгох нөхөн төлбөрт зориулсан байна.
"Намайг үргэлжлүүлэн дэмжиж, миний хөгжмийг үнэлж байгаад маш их баярлалаа. Би үнэхээр их талархаж байна" гэж Келли өөрийн фенүүддээ хандаж хэлжээ.
Гэсэн хэдий ч түүний хууль эрхзүйн асуудал хүнд хэвээр байна.
2022 оны 6-р сарын 29-нд Нью-Йорк хотод рекетеринг (дарамтлах) болон секс наймааны хэргээр 30 жилийн хорих ял авсан Келли 2023 оны хоёрдугаар сарын 23-нд Чикагод хүүхдийн порно болон бэлгийн хүчирхийллийн хэргээр нэмэлт 20 жилийн ял сонссон юм.
Түүний нэмэлт 20 жилийн ялаас 19 жил нь өмнөх 30 жилийн ялд хамааруулсан тул түүний ял дээр ердөө 1 жил нэмэгдсэн гэсэн үг юм.
Өнгөрсөн сард холбооны давж заалдах шүүх Келлигийн Нью-Йоркийн шүүх хурлын 30 жилийн ялыг хэвээр баталгаажуулсан тул тэрээр 80 нас хүртлээ шоронд байх магадлалтай байна.
Гэсэн ч Р.Келли ирээдүйнхээ талаар өөдрөг үзэлтэй хэвээр байгаа аж.
"Одоо би зүгээр л суллагдахын төлөө ажиллаж байна. Бурхан надад өгсөн авьяасыг өнгөлж, зүлгэн хөгжүүлэх л миний зорилго" гэж тэр хэлжээ.




.jpg&w=3840&q=75)





