



















Эрчүүдтэй хийсэн болзооныхоо талаар нэрээ нууцлан сэтгэгдлээ хуваалцах боломжтой эмэгтэйчүүдэд зориулсан "Tea" нэртэй аппликейшн хакеруудын халдлагад өртөж, нийт 72,000 хэрэглэгчийн зураг алдагдсан тухай мэдээллээ.
Бямба гарагт "Tea" компанийн төлөөлөгч Reuters-д өгсөн мэдээлэлдээ, "Манай системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн нь илэрсэн" бөгөөд 13,000 өөрийн хөрөг (селфи) зураг, түүнчлэн пост, сэтгэгдэл, шууд мессежүүдээс 59,000 зураг алдагдсан гэсэн байна.

Тус компани "Системээ хамгаалахын тулд гуравдагч этгээдийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй хамтран, 24 цагаар ажиллаж байна" гэж мэдэгдсэн. Мөн цахим шуудан эсвэл утасны дугаар зэрэг мэдээлэл алдагдаагүй гэж нэмж мэдээлсэн юм. Харамсалтай нь 2024 оны 2-р сараас өмнө бүртгүүлсэн хэрэглэгчид уг халдлагад өртсөн байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэхүү халдлагыг анх 404 Media мэдээлсэн бөгөөд баасан гарагт ил болсон.
"Tea" апп нь "Эмэгтэйчүүд болзооны үед аюулгүй байдлаа хэзээ ч золиосолж болохгүй" гэсэн уриатай бөгөөд хэрэглэгчид баталгаажуулалтын үйл явцыг давсны дараа эрчүүдийн талаар Yelp-тэй төстэй үнэлгээ, сэтгэгдэл бичих боломжтой нэргүй платформ юм.
"Tea" сүүлийн өдрүүдэд эрчимтэй хэрэглэгч татаж, Instagram хуудсаараа дамжуулан хэдхэн хоногт хоёр сая гаруй хүн нэгдэх хүсэлт илгээсэн гэж мэдэгдэж байсан.
"Tea"-д бүртгүүлэхийн тулд хэрэглэгчид селфи зураг авах шаардлагатай бөгөөд эдгээр зургууд нь баталгаажуулалтын дараа устгагддаг гэж аппликейшний нууцлалын бодлогод тусгасан байдаг.




.jpg&w=3840&q=75)





