Даваа гарагт "Францын парламентын эвлэрлийн хороо 15-аас доош насныхан нийгмийн (сошиал) сүлжээ ашиглахыг хориглох тухай" хуулийн төслийг зөвшилцөн дэмжлээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэхүү хуулийг шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын эхээр хүчин төгөлдөр болгох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.
Хэрэв уг хуулийн төсөл парламентаар эцэслэн батлагдвал Франц улс 15-аас доош насныхныг Facebook, Snapchat, TikTok, YouTube зэрэг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон дэлхийн анхны улс болох Австралийн жишгийг дагах юм. Австрали улс ижил төстэй хуулийг 2025 оны арванхоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Эмануэль Макрон энэхүү санаачилгаа зөвхөн Францад бус, Европын Холбооны хэмжээнд хэрэгжүүлэхийг уриалж байгаа бөгөөд Евро Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлахыг дэмжиж буйгаа илэрхийлээд байна.
Эвлэрлийн хороогоор зөвшилцсөн хуулийн төслийг өнөөдөр (мягмар гарагт) Үндэсний Ассамблей (доод танхим), дараа нь Сенатаар (дээд танхим) хэлэлцэнэ.
-Францын Мэдээлэл технологийн сайд 15-аас доош насныхан үзэхийг хориглох нийгмийн сүлжээний жагсаалтыг батална.
-Нийгмийн сүлжээний компаниуд (Facebook, Youtube, Tik tok, Snapchat . . .) хэрэглэгчдийн нас баталгаажуулах системийг Францын хувийн мэдээлэл хамгаалах байгууллагын зөвшөөрлөөр нэвтрүүлэх үүрэгтэй болно.
-Мөн хуулийн төсөлд ахлах сургуулиудад ухаалаг гар утас ашиглахыг хориглох заалт тусгагдсан байна.









