
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөлтэй уулзлаа.
✅Салбар яамнаас хэрэгжүүлж байгаа бодлогын зарчмаа танилцуулж, цаашид багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг хамтын шийдвэрээр хэрхэн оновчтой шийдэх боломжтой талаар санал солилцлоо.
✅Багшийг зөвхөн цалингаар гадна тогтолцоогоор нь дэмждэг болно. Ингэснээр багшийн ачааллыг бууруулах, сургуулийн бүтцийг шинэчлэх бодлого хэрэгжиж байна.
✅Хувьсах зардлаар дамжуулан багш төвтэй төлөвлөлт хийх, сургалтын чанарт чиглэсэн санхүүжилт, нийгмийн баталгааг дэмжих буюу хувийн тэтгэврийн санг багшаас эхлүүлэх санаачилга гаргаж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
✅Багшийн хувийн тэтгэврийн хуримтлал болон татварын хөнгөлөлтийн өгөөжийн талаар танилцуулж, хоёр тал байр сууриа илэрхийллээ.

✅Багшийн талаар баримталж байгаа бодлого, шийдэл нь:
- Багшийн мэргэжлийн хөгжлийн үзэл баримтлал
- Багшийн чадамжийн хүрээ
- Багшийн ажлын норм, нормативын шинэчлэл
- Багшийн мэргэжлийн карьерын зураглал
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих PDQ Center
- Багш бүрт виртуаль туслах
- Цалин хөлсний бүтэц
- Багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнд нь багшийн нийгмийн баталгаа сайжирч, ганц цалингийн нэмэгдэл бус тогтолцооны хувьд бүтэн өөрчлөлт гарах талаар танилцууллаа.










