
Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд зохион байгуулсан гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.
Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 05:00 цагт зарлан мэдээллийн дохио өгч, хүн нэг бүрийн хэрэглэл, автомашин, техник хэрэгсэлтэй танилцсан юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хэлсэн үгэндээ “Болзошгүй гамшиг, осол эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хурдан шуурхай зохион байгуулж иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, улсын хэмжээнд нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг үнэн зөв нэг урсгалаар түгээх зэрэг нь нэн тэргүүний үндсэн үүрэг юм. Бидний хийж байгаа энэхүү сургалт, бэлтгэл нь зөвхөн өнөөдрийн үйл ажиллагаа биш, харин иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах ирээдүйн баталгаа юм. Тиймээс оролцогч бүр идэвх санаачилгатай, хариуцлагатай оролцож, харилцан суралцсан бодит үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Дадлага сургуульд улсын хэмжээний 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид болон ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар, яам, агентлаг, орон нутгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнуудын төлөөлөл оролцлоо.
Оролцогчдод гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, гамшгийн үеийн эрх зүйн зохицуулалт, нийцлийг үнэлэх, шуурхай штаб, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадвараа дээшлүүлж, салбаруудын харилцан ажиллагаа, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.











