



















Өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 2-нд Японы Сүмог Бөхийн Холбооны ээлжит бус хурлаар Ёкозүна асан Хакухо Даваажаргал (Миягино ояката)-ын тэтгэвэрт гарах хүсэлтийг хэлэлцэж, түүнийг зургадугаар сарын 9-нд албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан байна. Тухайн өдөр Хакухо Даваажаргал хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.
Энэхүү шийдвэр нь түүний шавь Хокүсэйхо Даваанинж бусад бөхчүүдийг зодсон хэрэгт холбогдож, Хакухо багшийн үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж, хоёр зэрэглэлээр шат бууруулж, цалинг нь 20 хувиар хасах шийтгэл хүлээсэнтэй холбоотой юм. Мөн Миягино дэвжээг хааж, бөхчүүдийг Исэгахама дэвжээнд шилжүүлсэн байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хакухо өөрийн дэвжээг дахин нээх хүсэлтэй байсан ч тодорхой хугацаа, нөхцөл тавигдаагүй тул тэтгэвэрт гарах шийдвэрийг гаргасан гэж японы хэвлэлүүд мэдээлж байна.
Ийнхүү Хакухо Мөнхбатын Даваажаргал Сүмо Бөхийн Холбооноос бүрэн гарч, түүний сүмо дахь замнал албан ёсоор өндөрлөж байна.
Тэрээр сумо бөхөд нийт 45 удаа түрүү хүртэж 1000 жилд тохиолдоогүй амжилтыг үзүүлсэн Аугаа их аварга билээ.





.jpg&w=3840&q=75)





