



















Таны үзэх ёстой хамгийн шилдэг арилжааны болон хөрөнгө оруулалтын кино, баримтат кинонуудын жагсаалтыг энд оруулав. Жагсаалтын хамгийн сүүлд буюу 28-д бичигдэж байгаа “Wallstreet” бол АНУ-аас хальж дэлхий дахинд ихээхэн алдартай кино. Магадгүй “Уоллстрийт”-ийн арилжаачдыг Гордон Гейкокоор төсөөлдөг болсон биз. Холливуудын од Майкл Дуглас ч гэсэн гайхалтай тоглосон. Харин “Wallstreet”-ийн хоёрдугаар анги “Мөнгө хэзээ ч унтдаггүй” кино бол 2012 онд хийгдсэн. Хоёрдугаар анги нь нэгдүгээр ангиасаа 20 гаруй жилийн дараа хийгдсэн нь бас сонирхолтой. АНУ-д болсон 2009 оны хямралын талаар өгүүлэх энэхүү кинонд арилжаачин, хөрөнгө оруулагч нар дотор мөнгөний төлөө яахаас ч буцахгүй хэнийг ч золиослох нэгэн байхад эсрэгээрээ аливааг шударгаар хийж мөнгө бол нэгдүгээрт биш шүү гэдэг нэгэн байдаг гэдгийг харуулсан кино юм.
Жагсаалтын нэгт байгаа “Тэрбум” кино бол Монгол ТВ-ээр өнгөрсөн жилүүдэд цуврал нь гарч байсан хөрөнгө оруулагч, хуульч хоёрын дотоод тэмцлийг харуулсан сонирхолтой цуврал. Хоёрдугаарт бичигдсэн “Аж Үйлдвэр” цуврал бол бүтэн цувралаараа Юнивишний видео санд тавигдсан байгаа.
Тэр дундаа эдийн засаг, санхүүгийн чиглэлээр төгссөн залуучуудын заавал үзэх ёстой киноны нэг. Гуравдугаар бичигдсэн “Уоллстрийтийн дайчид” бол баримтат буюу бидний хэлж ярьдагаар ряалитишоу юм. Бодит түүх, бодит амьдрал. Уоллстрийтийнхэн бидэн шиг зурхайчид хүртэл үзүүлээд явдаг гэвэл та гайхах болно. Наймдугаарт бичигдсэн “Хуурамч худалдаачин” бол бид өмнө Ug.Mn намтарыг нь тавьж байсан Английн 150 жилийн түүхтэй “Барринг” банкыг дампууруулсан Николос Лисоны түүүх юм.
Хорингуравт бичигдсэн “Өмч хөрөнгө” бол Уоллстрийтийн эмэгтэйчүүдийн лоббигоор зардлыг нь босгосон кино гэгддэг. “Breaking Bad” цувралын гол дүрийг бүтээсэн Анна Ганн уг кинонд хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг удирддаг эмэгтэйн дүрийг бүтээсэн. Тэрээр технологийн компанийн IPO гаргахдаа бүтэлгүйтэж (Эрчүүдийн залинаас болж) буй бүсгүйн дүрийг бүтээсэн нь сонирхолтой. За ингээд бараг бүгдээрээ Монгол хэл дээр орчуулагдсан эдгээр сонирхолтой бүтээлийг таалан үзэхийг танд хүсье.
1. Тэрбум (Billions)
2. Аж үйлдвэр (Industry)
3. Уоллстрийтийн дайчид (Wall street warriors)
4. Уоллстрийтийн чоно (The wolf of wall street)
5. Margin Call
6. The Big Short
7. Дотоод ажиллагаа (Inside job)
8. Хуурамч худалдаачин (Rogue trader)
9. Бүтэлгүйтэхэд хэтэрхий том (Too big to fail)
10. Худалдааны газрууд (Trading places)
11. Мөнгөний өсөлт (The ascent of Money)
12. Хамгийн ухаалаг залуус арилжаачин залуус (Smartest guys in the room )
13. Арилжааны давхар ( Floored)
14. Тэг дээр бооцоо тавих (Betting on zero)
15. Бохир мөнгө (Dirty money)
16. Хар даваа (Black Monday)
17. Мөнгө юу ч биш: Холбооны нөөцийн сан: Мөнгө бол юу ч биш (Money for Nothing: Inside the Federial)
18. Капитализм: Хайрын түүх (Capitalism: A love story )
19. Boom Bust Boom
20. The China Hustle
21. Америк маягийн шунал (American Greed)
22. Энрон: Ухаалаг залуусын өрөө (Enron: The smartest guys in the room)
23. Өмч хөрөнгө (Equity)
24. Generation Hustle
25. Фреакономик
26. Boiler Room
27. Мөнгө Хэзээ ч Унтдаггүй (Money never sleeps)Wa
27. Уоллстрит (Wallstreet)
Энд Уолл Стритийн арилжаа, өндөр бооцоотой хөрөнгө оруулалтаас эхлээд санхүүгийн томоохон шийдвэрүүдийн цаад сэтгэл зүй, ёс зүй зэрэг санхүүгийн янз бүрийн асуудлуудыг багтсан байдгыг эдгээр киноноос үзэж болно.










