“Хувьсал” продакшны дэлгэцийн 8 дахь уран бүтээл болох “Хувь Заяа” уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийнэ. Тус киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллажээ. Харин гол дүрд Ардын жүжигчин, Хөдлөмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавъяат жүжигчин П.Эрдэнэзаан, У.Уранчимэг залуу жүжигчин У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Н.Бадарч, Б.Баярмаа нар тус тус дүрийг бүтээжээ.
“Хувь заяа” киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэвсгэрт зураг авалтаа хийсэн бөгөөд “Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг” гэдгийг харуулахыг зорьсон аж.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Дүрүүдэд:
У.Уранчимэг /МУГЖ/
П.Эрдэнэзаан /МУГЖ/
У.Нартай
Д.Пүрэвсүрэн /СТА/
Д.Мэндбаяр /АЖ, Хөдөлмөрийн баатар/
Н.Бадарч /СТА/
Б.Баярмаа /СТА/
Ч.Ганбаатар
Ц.Элбэгбаяр
П.Мөнх-Үүлэн
“Хувьсал” продакшны уран бүтээлчдийн хувьд Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэгчдээ харуулж, өв соёлоо дээдлэх байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэхүйг киногоороо дамжуулан үзүүлэхийг зорьдог билээ.
2024.8.23-ны өдрөөс бүх кино театруудаар уулзацгаая!











