Их Аварга Асашорюү Давгадоржийн бүл дүү Хошёорюү Бямбасүрэн 2025 оны нэгдүгээр сарын “Хацү башё”-д 12 даваатайгаар сумо бөхийн хоёр дахь түрүүгээ авч Ёкозүно (Их аварга) болох боломж нээгдлээ. Ирэх лхагва гарагт Хошорюү Бямбасүрэнг Ёкозуна болох эсэх талаар Сумо бөхийн холбоо хэлэлцэх юм. Хэрвээ Хошорюү Бямбасүрэн “Хацү башё”-д түрүүлбэл “Ёкозүно” буюу их аварга цол олгох боломжтой гэдгээ "Сумо Бөхийн Холбоо" мэдэгдсэн. Ийнхүү улсын заан Донровын Долгорсүрэнгийн хүү Асашорюү Давгадорж 2003 оны нэгдүгээр сард сумо бөхийн их аврага болж байсан бол түүний ач хүү Хошёорюү Бямбасүрэн 22 жилийн дараа Ёкозуна (Их Аварга) болох нь нэгэнт тодорхой боллоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Д.Долгосүрэн заан Монгол бөх болон Сумо бөхийн хоёр аварга хүүтэй байсан бол өнөөдрөөс Сумо бөхийн аварга ач хүүтэй болох нь цаг хугацааны асуудал юм. Монголын түүхэнд нэг гэр бүлээс Монгол бөхийн аваргууд, мөн Сумо-Монгол бөхийн аваргуууд төрж байсан бол ийнхүү Монгол бөхийн нэг аварга, Сумо бөхийн хоёр их аварга нэг гэр бүлээс төрлөө.
Алс тэртээ далайн цаадахи Япон Улсын үндэсний бөх болох “Сумо”-д Их аварга Асашорюү-ийн гаргасан замналаар Монголчууд зургаан их аваргатай болоход хэдхэн хоног хүлээх үлдлээ.










