



















Пүрэв гарагт Канча Шерпа 92 насандаа, Непалын Катмандугийн Капанд байрлах гэртээ таалал төгссөн талаар Непалын Уулын холбооноос мэдээллээ. Канча Шерпа нь 1953 оны тавдугаар сарын 29-нд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, түүний шерпа хөтөч Тэнзинг Норгэй нарыг дэлхийн дээвэр — 8,848 метр өндөр Эверестийн оргилд гаргасан 35 хүний бүрэлдэхүүнтэй багийн нэг гишүүн байжээ.

Тэр насан туршдаа уулын хөтөчөөр ажилласан бөгөөд Хиллари, Тэнзинг хоёрын хамт оргилд хүрэхийн өмнөх сүүлчийн бааз хүртэл гаргасан гурван шерпагийн нэг байсан юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Гэвч тэр өөрөө Эверестийн оргилд гарч үзээгүй аж. Учир нь түүний эхнэр үүнийг дэндүү аюултай гэж үздэг байжээ. 2024 оны гуравдугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа тэр энэ тухай дурдан, мөн хүүхдүүдээ уулчин болохыг хориглосон гэдгээ хэлсэн байна.
Уулын спортын хүрээнийхэн дунд Канча Шерпа нь ихэд хүндлэгдсэн, сайхан сэтгэлтэй хүн байсан гэж яригддаг.
“Тэр их эрч хүчтэй, өндөр настай болсон ч амралтаараа Эверестийн бүсийн хийдүүдэд болдог шашны ёслолуудад оролцохоор байнга аяладаг байсан” хэмээн Непалын Уулын холбооны Анж Цэрэн Шерпа дурджээ.




.jpg&w=3840&q=75)





