Хонконгоос гаралтай уран бүтээлч Кэйсинг Лөны нэгэн энгийн зургаас төрөн гарсан энэ дүр нь өдгөө дэлхийн поп соёлын үзэгдэл болон хувирч, "Pop Mart" компанийн үүсгэн байгуулагч Ван Нингийг Хятадын тэрбумтнуудын эгнээнд хүргэжээ.
Анх "PopMart" компанийн хийсэн “Сюрприз хайрцаг” тоглоом хэлбэрээр танилцсан "Labubu" хүүхэлдэй нь этгээд төрх, зальжин зангаараа Азийн орнуудаас эхлээд Европ, АНУ хүртэл цуглуулагчдын сонирхлыг татсан юм.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэ үзэгдэл нь 38 настай Вангийн хөрөнгийг 2024 онд 7.59 тэрбум ам.доллараас 2025 оны 6-р сард 22.1 тэрбум болгож, Forbes-ийн БНХАУ-аас гаралтай тэрбумтнуудын жагсаалтад 10-р байранд, тус жагсаалтын хамгийн залуу эрхэм болоход нь хүргэсэн байна.
"Labubu" хүүхэлдэйний эрэлт эрс өссөн бөгөөд цуглуулагчид өндөр үнэ төлөхөөс буцахгүй байгаа аж. Бээжингийн нэгэн дуудлага худалдаагаар хүний хэмжээтэй нэг "Labubu" хүүхэлдэй 1.08 сая юань (ойролцоогоор 150,275 ам.доллар)-аар зарагджээ.
Ван одоо TikTok-ийн үүсгэн байгуулагч Жан Имин, Xiaomi-ийн Лэй Жүн зэрэг технологийн магнатуудтай нэг эгнээнд нэрлэгдэх болжээ.










