



















Английн домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм үсээ өөрөө засах гэж оролдсон нь өөрт нь "гай"-тай үйлдэл болжээ.
Өөрийн Инстаграм хуудсанд нийтэлсэн бичлэгт Бекхэм үсээ засаж байхдаа үсний машиных ир нь унаж, толгойных нь орой хэсгийг хусчихсан бичлэг үлдээсэн байна.

https://www.tiktok.com/@davidbeckham/video/7529218176081562902

Бичлэг дээр түүний эхнэр Виктория Бекхэм камерын цаанаас инээмсэглэн:
“Чи юу хийгээ вэ?” гэж асуухад, Дэвид:
“Энэ огт инээдтэй биш... үсний машины ир нь уначихсан,” хэмээн хариулжээ.
Виктория нөхрийнхөө үсийг шоолж:
“Хүүхдүүд чинь энэ бичлэгийг үзээд хэзээ ч уйдахгүй. Үнэхээр их инээдтэй юм байна,” гэж хэлээд, “Энэ үнэхээр муухай харагдаж байна. Би чамд дандаа үнэнг хэлдэг шүү дээ, энэ бол үнэхээр муухай байна” хэмээн нэмж хэлж буй нь бичигдсэн байна.
Дэвид Бекхэм бичлэгийн тайлбартаа:
“Өчигдөр ийм зүйл боллоо, харин миний эхнэрт огтхон ч инээдтэй санагдаагүй,” гэж бичсэн байна. Мөн тэрээр Netflix-ийн “Beckham” баримтат киноны үеэр эхнэр Викториягаас “Үнэнээ хэл” гэж шаардсан алдартай мөчийг дурсаж:
“Үс засах талаар бол чи үнэхээр ТИЙМ ИХ ҮНЭНЧ байх албагүй шүү дээ,” хэмээн хошигножээ. Магадгүй дараагийн удаа Дэвид Бекхэм үсээ засуулахдаа мэргэжлийн үсчин дээр очих биз ээ.










