Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай холбоотой шүүмжлэлүүд ихээхэн өрнөж, хэл ам дагуулаад байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд машины татвар нэмсэн хэмээх хэл ам дөнгөж эрчээ аван хөвөрч эхлээд байна. Нийслэлийн зам ашигласны татвар нэмэгдсэнээс илүүтэйгээр таны унаж байгаа машины лизинг яаж нэмэгддэг талаар АНУ-ын "CNBC" сайтад гарсан мэдээг бид танд хэрэг болох болов уу хэмээн хүргэж байгааг хүлээн авна уу.
Өмнө их хэмжээний ахуйн зээлтэй хүмүүст талархснаа илэрхийлэхийг хүсч байна. Учир нь та бүхний ачаар автомашины зээлийн хугацаа уртсаж, шинээр машин худалдаж авч байгаа хүмүүс зээлээ 5.3 жилийн (манай улсад хуучин машин дээд тал нь 36 сар, шинэ машин 96 сар хүртэл байдаг) хугацаатай төлөх боломжийг олгож эхлэсэн. Олон Америкчууд шинээр машин эсвэл ачааны тэрэг худалдаж авах нь ихсэж байгаа нь автомашины зээлийн хугацааг 5 хүртэлх жилээр сунгахад хүргэж байна. Зарим тохиолдолд зургаа эсвэл долоон жил ч болох магадлалтай. “Experian” судалгааны компанийн тайланд өгүүлснээр шинэ болон хуучин автомашин худалдаж авч байгаа хүмүүсийн зээлийн төлбөрийн хэмжээ 2021 оныхоос 2023 оны 2-р улирал хүртэлх хугацаанд нэмэгдсэн гэжээ.
Түүнчлэн автомашины зээлийн зах зээл дээр хугацаа урт байх тусам төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгаа нь хэрэглэгчдийн эрэлт дээр тулгуурласан зээлийн орлого өсөх хандлагатай байгаатай холбоотой.
Автомашины Зээлийн Өргөжилт
“Experian”-ийн өгүүлснээр шинээр машин авсан хүмүүсийн сард төлөх төлбөрийн хэмжээ 2-р улиралд нэмэгдсэн нь 64 сарын ээлжит нэмэгдэл юм. Өнөөдөр Америкт өгч байгаа автомашины зээлийн хугацаа 5.3 жилд хүрсэн нь гайхмаар зүйл биш болсон бөгөөд хүү нь хэрхэн нэмэгдснийг доор харууллаа. Үүнд:
• 4-5 жил: 19.6%-иас доогуур
• 5-6 жил: 7.6%-иас дээгүүр
• 6-7 жил: 26.4%-иас дээгүүр
Тэгвэл автомашины зээлийг хүмүүс хэр их авдаг вэ? “Experian”-ийн судалгаанд шинээр машин худалдаж авч байгаа хүмүүсийн урт хугацаат зээл авах явдал 58%-тай байгаа бол 10% нь 4 болон түүнээс бага хугацаатай байгаа нь үлдсэн хувийг 3-4 жилийн хугацаат зээл эзэлж байна.
Сарын Төлбөр
Зээл авалт өргөжихийн хэрээр сарын дундаж төлбөрийн хэмжээ 2-р улиралд нэмэгдэж эхэлсэн. “Experian”-ийн судалгаанд шинээр машин авах зээлэнд хамрагдсан хүмүүсийн сарын төлбөр жилийн эхнээс 2-р улирал хүртэлх хугацаанд 2 ам.доллараар нэмэгдэж 452 ам.долларт хүрсэн бол хуучин машины зээл авсан хүмүүсийн төлбөр 4 ам.доллараар өсч, 351 ам.долларт хүрсэн гэжээ.
Сарын төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгааг банкууд тайлбарлахдаа машин болон ачааны тэрэг худалдаж авсан хүмүүс үнээ хурдан хугацаанд эргээд олох боломж их байдаг. Тиймээс шинээр ачааны тэргийг 25,714 ам.долларын зээлээр авсан хүний сарын төлбөрийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс 474 ам.доллараар нэмэгдсэн гэв. Харин хуучин машиныг 17,433 ам.долларын зээлээр авсан хүний төлбөр 370 ам.доллараар нэмэгджээ.
Түүнчлэн “Experian”-ийн өгүүлснээр шинэ болон хуучин автомашин худалдаж авсан хүмүүсийн зээлийн хэмжээ 2-р улиралд бага байгаа тул машин борлуулагч компаниудын хувьд алдагдал хүлээх эрсдэлд орж байсан. Тиймээс үйлчлүүлэгч нарынхаа хэрэгцээнд тохирсон зээлийн бодлого баримтлах болж, төлбөрийн хэмжээг ч нэмсэн гэнэ.
Хуучин машин зээлээр худалдаж авсан хүмүүсийн тоо 2020 оноос хойш 662 буюу 9 нэгжээр доогуур байгаа бол шинэ машин зээлээр худалдаж авсан хүмүүсийн тоо 753 байгаа аж.
Машинтай болох сайхан, гэхдээ зээлийн төлбөрөө тооцож байхыг танд ахин сануулъяа. Манай улсын бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед 36-н сараас 96 сар хүртэл машины зээл авах нь хэр ашигтай вэ гэдгийг тооцоод үзэх хэрэгтэй
Орчуулсан: Тэрбумтан