



















Ням гарагт 🇲🇽Мексикийн хар тамхины толгойлогч, “Эль Менчо” нэрээр танигдсан Неиесио Осегера цэргийн тусгай ажиллагааны үеэр алагдсан гэж Мексикийн албаны хүмүүс мэдэгдлээ.
Сүүлийн үед АНУ Мексикийн засгийн газарт шахалт үзүүлж, хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг тэмцэх тэмцлээ чангатгахыг шаардсан, түүн дундаа "шууд хөндлөнгөөс оролцоно" хэмээн анхааруулсны дараа энэхүү ажиллагаа явагдсан байна.

Мексикийн Батлан Хамгаалах Яамны мэдээлж буйгаар Мексик улсын баруун нутаг болох Халиско мужид болсон буудалцааны үеэр Осегера хүнд шархадсан бөгөөд түүнийг нисэх онгоцоор нийслэл Мехико хот руу зөөх үеэр нас баржээ. Осегераг баривчлахад АНУ-ын эрх баригчид “мэдээлэл” өгсөн гэж тус яам мэдэгдсэн байна.
Осегерагийн эсрэг явуулсан ажиллагааны дараа улс даяар хүчирхийлэл дэгдэж, шатсан автомашинуудаар бамбай болгосон, зэвсэгт этгээдүүд хэд хэдэн мужид хурдны замуудыг хаасан байна.
Урьд нь Осегера цагдаагийн алба хааж байсан бөгөөд Jalisco New Generation Cartel (CJNG)-ийг нууцаар удирдаж байжээ. Энэ бүлэглэл нь Мексикийн баруун нутаг Гвадалахарад байрладаг Халиско мужийн нэрээр нэрлэгдсэн юм.
Харьцангуй богино хугацаанд CJNG нь олон улсын гэмт хэргийн сүлжээ болон өргөжиж, өмнөх холбоотон байсан Sinaloa Cartel-тай эн зэрэгцэхүйц хүчирхэг болсон. Синалоа картелийг АНУ-д хоригдож буй Joaquin Guzman (“Эль Чапо”) удирдаж байсан юм.
Энэхүү цэргийн ажиллагаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаумд үзүүлсэн шахалтын дараа болсон.

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Иргэд ипотекийн барьцаа хөрөнгөө бүртгүүлэх, чөлөөлүүлэхийн тулд улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн ирдэг зохицуулалтыг халж, зөвхөн банкны салбараар дамжуулан үйлчилгээг авах боломжийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бүрдүүлэхээр зорин ажиллаж буйгаа талууд илэрхийллээ.
https://youtu.be/yYRCMbiEX-M?si=7OtRrhRlHK7o78Vg
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландау Осегерагийн үхлийг “АНУ, Мексик болон Латин Америкийн бусад орнуудад хар тамины эсрэг явуулж буй дайны хувьд маш том амжилт” хэмээн үнэлжээ.
Шинжээч Ванда Фелбаб Браун “Асар их хүчирхийлэл өрнөнө” хэмээн анхааруулсан байна. Тэрээр Осегераг сүүлийн жилүүдэд баривчлагдсан Синалоа картелийн томоохон удирдагчид болох “Эль Чапо” Гусман болон Исмаэль “Эль Майо” Замбада нартай зүйрлэжээ.
Халиско мужийн захирагч Пабло Лемус Наварро оршин суугчдыг нөхцөл байдал намжтал гэртээ байхыг уриалсан бол АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ хоргодох байрнаас гарахгүй байх зөвлөмж өгсөн байна.
Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдэд Халиско мужийн зам дээр автомашинууд шатаж, хар утаа тэнгэрт суунаглах дүр зураг ажиглагджээ. Мексикийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тус улсын хойд болон баруун бүсийн дор хаяж зургаан мужид зэвсэглэсэн этгээдүүд зам хаасан байна.
Канадын Air Canada компани Номхон далайн эргийн аялал жуулчлалын бүс болох Пуэрто Вальяртад үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.
Мөн United Airlines болон American Airlines компаниуд Пуэрто Вальярта (PVR) болон Гвадалахара (GDL) чиглэлийн нислэгүүдээ 2-р сарын 22-ны ням гарагийн үлдсэн хугацаанд цуцалснаа мэдэгджээ.
United Airlines “PVR чиглэлийн нислэгүүд цуцлагдсан” гэж мэдэгдсэн бол American Airlines мөн адил PVR болон GDL чиглэлд нислэгүүдээ зогсоосон талаар тус тус мэдэгдсэн байна.








