Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит VII хуралдааныг хойшлуулах санал бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулаад буй. Энэ талаар НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар дараах мэдээллийг өглөө.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
9Тэрбээр “НИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 4-р сарын 20-ны хуралдаанаар ээлжит хуралдааны товыг зарласан. Өнөөдөр НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс албан бичгээр санал ирсэн. Үүнийг үндэслэн НИТХ-ын даргын хуралдааныг хойшлуулах захирамж гарсан. Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад зогсохгүй, авлига, албан тушаал, ашиг сонирхол тойрсон эргэлзээ бүхий мэдээллүүд хэвлэл мэдээллээр гарч байгаагаас гадна Монгол Улсын ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хуулийн болоод мэргэжлийн байгууллагуудаар шийдэх хүртэл зогсоох шийдвэрийг гаргасантай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж хойшлуулах шаардлага ирүүлсэн тул 2026 оны 4-р сарын 27-ны өдрийн 10:00 цагт товлосон ээлжит VII хуралдааныг хойшлуулсугай гэсэн захирамж гарсан. НИТХ-ын төлөөлөгчдийг мэдээллээр хангах, хуралдааны товыг дахин тогтоох, тус захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиглэлээр НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга надад үүрэг өгсөн. Үүргийн дагуу төлөөлөгчдөд хурлын тов хойшилсон талаар мэдээлэл өгөөд сууж байна” гэлээ.











