



















Монгол Улс түүхэндээ нийт 29 Ерөнхий сайдтай байснаас 4 нь хоёр удаа Ерөнхий сайдын албыг ахин хашсанаар нийт 32 Ерөнхий сайдтай гэж тоолдог. Балингийн Цэрэндорж, Агданбуугийн Амар, Цахиагийн Элбэгдорж, Лусаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Ерөнхий сайдын албыг ахин хашсан байна.
Юмжаагийн Цэдэнбал Монгол Улсын Ерөнхий сайдыг хамгийн удаан буюу 22 жил 136 хоног хашсан бол хамгийн богино хугацаанд хашсан цор ганц эмэгтэй Ерөнхий сайд бол Ням-Осорын Туяа юм. Тэрээр Ерөнхий сайдын албыг 8 хоног хашсан.

Тэгвэл Монгол Улсын анхны 6 Ерөнхий сайд нар бүгд төвд нэртэй байсан бол Агданбуугийн Амар нь анхны Монгол нэртэй Ерөнхий сайд юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Харин шинэ мянган гарснаас хойших Ерөнхий сайдуудаас хоёр төвд нэртэй Ерөнхий сайд байдагийн нэг нь Цахиагийн Элбэгдорж нөгөөх нь 16 хоног Ерөнхий сайдын албыг хашсан Дэндэвийн Тэрбишдагва нар билээ. Энэ хоёроос бусад нь бүгд Монгол нэртэй Ерөнхий сайдууд байдаг.
Нийт 29 Ерөнхий сайдын 16 нь төвд нэртэй бол 13 нь монгол нэртэй байна. Дэлхийн өөр хаана ч гадаад улсын нэрээр 50 иас дээш хувь нь нэрлэгдсэн Ерөнхий сайдуудтай байж ирсэн мянга мянган жилийн түүхтэй улс Монгол Улсаас өөр байхгүй.
Ямартаа ч өнөөдөр нэр нь тодорхой болох Ерөнхий сайд "Монгол" эсвэл "Төвд" нэртэй байх уу гэдгийг Монгол Ардын Намын бага хурал шийднэ.




.jpg&w=3840&q=75)





